Аюулт үзэгдэл ослын нөхцөл байдлын мэдээ

1. Цаг агаар:

Өнгөрсөн хоногт: Орхон, Өмнөговь аймагт бага зэрэг бороо орсон. Бусад нутгаар цаг агаар тогтуун байлаа.

Өнөөдөр: Нутгийн өмнөд хэсгээр солигдмол үүлтэй. Хангайн нурууны өвөр бэлээр хур тунадас орно. Бусад нутгаар багавтар үүлтэй, хур тунадас орохгүй. Салхи нутгийн өмнөд хэсгээр зүүнээс, бусад нутгаар баруун хойноос 5-10 м/с, говь, талын нутгаар 12-14 м/с хүрч ширүүснэ. Дархадын хотгор, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Туул, Тэрэлж, Халх голын хөндийгөөр 7-12 градус, Их нууруудын хотгор болон говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 16-21 градус, бусад нутгаар 11-16 градус дулаан байна.

Улаанбаатар хотод: Багавтар үүлтэй, хур тунадас орохгүй, салхи баруун хойноос 4-9 м/с, 11-13 градус дулаан байна.

Төлөв байдал: 20-нд Хөвсгөлийн уулархаг нутаг, говийн бүс нутгийн зүүн өмнөд хэсгээр, 21-нд баруун аймгуудын нутгийн зүүн хойд хэсэг, төв, зүүн, говийн аймгуудын нутгийн зарим газраар, 22-нд төвийн аймгуудын нугийн зүүн хэсэг, зүүн аймгуудын нутгийн зарим газраар, 23-нд зүүн аймгуудын нутгийн зарим газраар хур тунадас орно. Салхи 21, 22-нд нутгийн зарим газраар, 23-нд нутгийн зүүн хэсгээр түр зуур 16-18 м/с хүрч ширүүснэ. Хугацааны эхээр Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Эг, Үүр, Идэр, Тэс, Туул, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 3-8 градус хүйтэн, өдөртөө 8-13 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 4-9 градус, өдөртөө 18-23 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 2 градус хүйтнээс 3 градус дулаан, өдөртөө 13-18 градус дулаан байна. 21-нд ихэнх нутгаар, 22-нд нутгийн зүүн хагаст хүйтэрнэ. 

2.Гал түймэр:

ААН, байгууллагын өмчид гарсан: Нийслэлийн Налайх дүүргийн 6 дугаар хорооны “Задгай”-д гэр шатаж байна гэсэн дуудлагыг 09.18-ны өдрийн 23:23 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 28 дугаар ангийн алба хаагчид 19 км зам туулан 23:43 цагт очиход 5 ханатай гэр шатаж байсныг 7 минут ажиллаж унтраасан.  

Хувийн өмчид гарсанНийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 24 дүгээр хороонд амбаар шатаж байна гэсэн дуудлагыг 09.18-ны өдрийн 10:07 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 29 дүгээр ангийн алба хаагчид 6 км зам туулан 10:15 цагт очиход иргэн Г-гийн 4х3 метрийн хэмжээтэй амбаар шатаж байсныг 25 минут ажиллаж унтраасан.   

Сүхбаатар дүүргийн 19 дүгээр хорооны “Хандгайт”-ын зуслангийн “Задгай”-д байшин шатаж байна гэсэн дуудлагыг 09.18-ны өдрийн 10:28 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 74 дүгээр ангийн алба хаагчид 6.5 км зам туулан 10:34 цагт очиход иргэн О-гийн 5х8 метрийн хэмжээтэй байшингийн дээврийн хэсэг шатаж байсныг 20 минут ажиллаж унтраасан.  

Дархан-Уул аймгийн Дархан сумын 7 дугаар багт байшин шатаж байна гэсэн дуудлагыг 09.18-ны өдрийн 10:29 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 22 дугаар ангийн алба хаагчид 5 км зам туулан 10:38 цагт очиход иргэн Г-гийн 8х6 метрийн хэмжээтэй байшингийн 3х3 метрийн хэмжээтэй гал тогооны өрөө шатаж байсныг 30 минут ажиллаж унтраасан.

Нийслэлийн Баянгол дүүргийн 18 дугаар хорооны “Задгай”-д хог шатаж байна гэсэн дуудлагыг 09.18-ны өдрийн 13:27 цагт хүлээн авсан. Чингэлтэй дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 10 дугаар ангийн алба хаагчид 4 км зам туулан 13:33 цагт очиж 10 минут ажиллаж унтраасан. 

Чингэлтэй дүүргийн 10 дугаар хороонд байшин шатаж байна гэсэн дуудлагыг 09.18-ны өдрийн 16:55 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 10 дугаар ангийн алба хаагчид 5 км зам туулан 17:01 цагт очиход иргэн Б-гийн 8х12 метрийн хэмжээтэй байшингийн дээврийн хэсэг, 4х3 метрийн хэмжээтэй амбаарын дээвэр шатаж байсныг 20 минут ажиллаж унтраасан.   

3. Ой, хээрийн түймэр

Хээрийн түймэрДорнод аймгийн Матад сумын Эрдэнэбадрах багийн “Сүүжийн хүрэн” гэдэг газар /аймгийн төвөөс зүүн урд зүгт 280 км-т, сумын төвөөс зүүн урд зүгт 150 км-т/ хээрийн түймэр гарсан тухай дуудлагыг 09.17-ны өдрийн 16:52 цагт хүлээн авсан. Хилийн 0146 дугаар ангийн 8 дугаар застав, Хилийн 0146 дугаар ангийн алба хаагчид мөн өдрийн 23:20 цагт, “Петро-Чайна дачин тамсаг” ХХК-ийн ажилтнууд 23:30 цагт, Сүхбаатар аймгийн Онцгой байдлын газрын Эрдэнэцагаан сум дахь Гал түймэр унтраах, аврах 47 дугаар ангийн алба хаагчид 09.18-ны өдрийн 03:30 цагт, тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах ангийн алба хаагчид 03:30 цагт тус тус очиж түймрийг унтраахаар ажиллаж байна. Түймрийн голомтод салхи баруун хойд зүгээс зүүн урд зүгт 5-10 м/с, зарим үед 10-12 м/с байна. 09.18-ны өдөр хүч нэмэгдүүлэн ажиллахаар Халхгол сум дахь Гал түймэр унтраах, аврах 62 дугаар анги, Гал түймэр унтраах, аврах 52 дугаар ангийн алба хаагчид очиж түймрийг унтраахаар ажиллаж 18:30 цагт цурамд оруулсан бөгөөд 19:50 цагт унтраан Жаргалант багийн Засаг даргад хүлээлгэн өгсөн. Түймэр 09.17-ны өдрийн 23:30 цагийн орчим хилийн 1101 дүгээр тэмдэгтээр хил даван тархсаныг БНХАУ-ын талаас унтраасан.

Ой, хээрийн түймэр: Говь-Алтай аймгийн Халиун сумын Гүү бариач багийн “Шонт” гэдэг газар /аймгийн төвөөс урд зүгт 70 км-т, сумын төвөөс зүүн хойд зүгт 45 км-т/ ой, хээрийн түймэр гарсан тухай дуудлагыг 09.15-ны өдрийн 17:15 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 59 дүгээр анги, тус сумын мэргэжлийн ангийн алба хаагчид ажиллаж, 09.16-ны өдрийн 05:00 цагт цурамд оруулсан. 09.18-ны өдөр хүч нэмэгдүүлэн ажиллахаар тус аймгийн Онцгой байдлын газрын даргаар ахлуулсан алба хаагчид 14:00 цагт явж 16:00 цагт түймрийн голомтод очиж унтраахаар ажиллаж байна. Түймэрт урьдчилсан байдлаар 4 га талбай шатсан.

4. Хүний үйл ажиллагаатай холбоотой осол:

Төөрсөн, сураггүй болсонХөвсгөл аймгийн Тариалан сумын Давааны-Ар багийн “Орой цагааны нарийн хошуут” гэдэг газар /аймгийн төвөөс зүүн хойд зүгт 222 км-т, сумын төвөөс хойд зүгт 62 км-т/ иргэн А 09.17-ны өдрийн 12:00 цагийн орчим самар түүж яваад сураггүй алга болсон тухай дуудлагыг 09.18-ны өдрийн 00:20 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Тариалан сум дахь Гал түймэр унтраах, аврах 46 дугаар ангийн алба хаагчид тус сумын харьяат иргэн А /34 настай, эмэгтэй/-ийг эрэн хайх ажиллагааг зохион байгуулахаар 09.18-ны өдрийн 06:26 цагт явж 17:32 цагт “Орой цагааны нарийн хошуут” гэдэг газар хүрэлцэн очиход тухайн иргэнийг ар гэрийнх нь “Дэлүү-Овоо” гэдэг газраас эсэн мэнд олсон байсан тул бүлэг 17:34 цагт буцсан.      

Увс аймгийн Улаангом сумын 8 дугаар багийн “Бага нуур” гэдэг газар /сумын төвөөс хойд зүгт 60 км-т/ гэрийнхээ гадаа тоглож байсан бага насны хүүхэд сураггүй алга болсон тухай дуудлагыг 09.18-ны өдрийн 20:50 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах салбар, Цагдаагийн байгууллагын алба хаагчид, тус сумын Засаг даргын Тамгын газрын ажилтнууд, ар гэрийнхэн Н-ийн О /2 настай, эмэгтэй/-ийг эрэн хайх ажиллагааг 09.18-ны өдрийн 21:10 цагаас эхлэн зохион байгуулж байна. 

ОНЦГОЙ БАЙДЛЫН ЕРӨНХИЙ ГАЗАР

scroll to top