1. Цаг агаар:
Өнгөрсөн хоногт: Улаанбаатар хот болон Булган, Дархан-Уул, Дорнод, Сүхбаатар, Төв аймгуудад бороо, Сэлэнгэ, Хэнтий аймгуудад цас орсон. Бусад нутгаар цаг агаар тогтуун байлаа.
Өнөөдөр: Зүүн аймгуудын нутгаар солигдмол үүлтэй. Зүүн аймгуудын нутгийн зүүн хэсгээр хур тунадас орно. Бусад нутгаар багавтар үүлтэй. Хур тунадас орохгүй. Салхи нутгийн зүүн хэсгээр хойноос, бусад нутгаар баруун хойноос 5-10 м/с, говь, тал, хээрийн нутгаар 15-17 м/с хүрч ширүүснэ. Хэнтийн уулархаг нутаг, Туул, Тэрэлж, Онон, Улз, Халх голын хөндий, Дарьгангын тал нутгаар 7-12 градус, Их нууруудын хотгор, говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр 22-27 градус, Алтай, Хангайн уулархаг нутгаар 18-23 градус, бусад нутгаар 13-18 градус дулаан байна.
Улаанбаатар хотод: Багавтар үүлтэй, хур тунадас орохгүй, салхи баруун хойноос 5-10 м/с, өдөртөө 9-11 градус дулаан байна.
Төлөв байдал: 24, 25-нд Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Орхон-Сэлэнгийн бэлчирээр, 26-нд Монгол-Алтай, Хөвсгөлийн уулархаг нутгаар хур тунадас орно. Салхи ихэнх хугацаанд 5-10 м/с, 24, 25-нд нутгийн зарим газраар, 26-нд нутгийн баруун хэсгээр 14-16 м/с хүрч ширүүснэ. Цаашдаа ихэнх нутгаар бага зэрэг дулаарч Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Эг, Үүр, Идэр, Тэс, Туул, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 1-6 градус хүйтэн, өдөртөө 11-16 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 7-12 градус, өдөртөө 22-27 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 1-6 градус, өдөртөө 16-21 градус дулаан байна.
2.Гал түймэр:
– Хувийн өмчид гарсан: Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хорооны Задгай ашигладаггүй нурааж байгаа барилгын хог шатаж байна гэсэн дуудлагыг 09.21-ны өдрийнг 14:39 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 26 дугаар ангийн алба хаагчид 2 км зам туулан 14:44 цагт очиж 5 минут ажиллаж унтраасан.
Нийслэлийн Баянзүрх дүүргийн 2 дугаар хорооны 13 дугаар байр орон сууцны байранд эд зүйл шатаж байна гэсэн дуудлагыг 09.21-ний өдрийн 15:26 цагт хүлээн авсан. Чингэлтэй дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 10 дугаар ангийн алба хаагчид 3.5 км зам туулан очиход иргэн О-ийн 3х4 метрийн хэмжээтэй өрөөнд буйдан шатаж байсныг 10 минут ажиллаж унтраасан. Утаажилтын бүсээс 6 иргэнийг гаргасан.
Ховд аймгийн Булган сумын Баянгол багийн “Гүржавын хар толгой” гэдэг газар /аймгийн төвөөс баруун урд зүгт 390 км, сумын төвөөс баруун хойд зүгт 8 км-т/суудлын автомашин шатаж байна гэсэн дуудлагыг 09.21-ний өдрийн 14:31 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Булган сум дахь Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 38 дугаар ангийн алба хаагчид 8 км зам туулан 14:39 цагт очиход иргэн Б-ын “Верна-Аксент” загварын суудлын автомашин шатаж байсныг 3 минут ажиллаж унтраасан.
Нийслэлийн Сүхбаатар дүүргийн 3 дугаар хорооны 16 дугаар байрны 1 дүгээр орц цахилгаан хуваарилах самбар шатаж байна гэсэн дуудлагыг 09.21-ний өдрийн 17:55 цагт хүлээн авсан. Чингэлтэй дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 10 дугаар ангийн алба хаагчид 1.5 км зам туулан 17:58 цагт очиж 10 минут ажиллаж унтраасан.
Өмнөговь аймгийн Даланзадгад сумын Их-Уул багийн “Жаал-Уул”-ын 5 дугаар гудамжинд гэр шатаж байна гэсэн дуудлагыг 09.21-ний өдрийн 18:59 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 21 дүгээр ангийн алба хаагчид 3 км зам туулан очиход иргэн Г-ын 5 ханатай гэр шатаж байсныг 5 минут ажиллаж унтраасан.
Нийслэлийн Чингэлтэй дүүргийн 7 дугаар хорооны “Хувьсгалчид”-ын 11 дүгээр гудамжинд байшин шатаж байна гэсэн дуудлагыг 09.21-ний өдрийн 19:47 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 10 дугаар ангийн алба хаагчид 3.5 км зам туулан очиход иргэн Г-ын 8х8 метрийн хэмжээтэй байшингийн дээвэр шатаж байсныг 10 минут ажиллаж унтраасан.
3. Ой, хээрийн түймэр:
– Хээрийн түймэр: Баян-Өлгий аймгийн Алтай сумын Бардам багийн “Даваат” гэдэг газар /аймгийн төвөөс баруун зүгт 170 км, сумын төвөөс баруун зүгт 50 км-т/хээрийн түймэр гарсан тухай дуудлагыг 09.21-ний өдрийн 09:05 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын алба хаагчид, тус сумын Засаг даргын Тамгын газрын ажилтнууд унтраахаар ажиллаж байна.
Увс аймгийн Сагил сумын Өндөр мод багийн Гүүрийн хөндий гэдэг газар /аймгийн төвөөс хойд зүгт 60 км, сумын төвөөс урд зүгт 28 км-т/ Хээрийн түймэр гарсан тухай дуудлагыг 09.21-ний өдрийн 15:55 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын алба хаагчид, орон нутгийн иргэд,Түргэн сумын Засаг даргын Тамгын газрын ажилтнууд хээрийн түймрийг унтраахаар ажиллаж 09.22-ны өдрийн 01:03 цагт унтраан тус багийн Засаг даргад хүлээлгэн өгсөн.
Сэлэнгэ аймгийн Ерөө сумын Буурагчин багийн Шарлангийн голын “Ягаан-Ам” гэдэг газар / аймгийн төвөөс зүүн урд зүгт 335 км, сумын төвөөс зүүн урд зүгт 30 км-т/ Ой хээрийн түймэр гарсан тухай дуудлагыг 09.20-ны өдрийн 14:59 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Мандал сум дахь Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 19 дүгээр анги, Баянгол сум дахь Гал түймэр унтраах, аврах 40 дүгээр анги, Мандал сум дахь Цагдаагийн хэлтсийн алба хаагчид түймрийн голомтод хүрэлцэн очиж унтраахаар ажиллаж байна. Түймрийн голомтод 14:00-15:00, 19:00-19:30 цагийн хооронд цас орсон.
Дархан-Уул аймгийн Хонгор сумын 2 дугаар багийн Хүйтний голын “Бичигт хад” гэдэг газар /аймгийн төвөөс зүүн зүгт 60 км, сумын төвөөс зүүн хойд зүгт 80 км-т/ Ой, хээрийн түймэр гарч байна гэсэн дуудлагыг 09.20-ны өдрийн 12:01 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 22 дугаар анги, Шарынгол сум дахь Гал түймэр унтраах, аврах 55 дугаар анги, аймгийн Цагдаагийн газрын алба хаагчид, сумын Засаг даргын Тамгын газрын ажилтнууд 80 км зам туулан 16:45 цагт очиж, түймрийг бүрэн унтраахаар ажиллаж 09.20-ны өдрийн 22:00 цагт цурмад оруулсан бөгөөд 09.21-ний өдрийн 13:50 цагт унтраан тус сумын Байгаль орчны улсын хяналтын байцаагч хүлээлгэн өгсөн. 100 га талбай шатсан.
4. Хүний үйл ажиллагаатай холбоотой осол:
Төөрсөн, сураггүй болсон: Төв аймгийн Эрдэнэ сумын Майхан багийн Хүрэн морьтын зоо гэдэг газар /аймгийн төвөөс зүүн хойд зүгт 263 км, сумын төвөөс баруун хойд зүгт 180 км-т/ 14 хүн самар түүж явсанаас 1 хүн нь сураггүй болсон тухай дуудлагыг 09.21-ний өдрийн 09:30 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газар, тус аймаг дахь Цагдаагийн газрын алба хаагчид нийслэлийн Баянзүрх дүүргийн иргэн Б /32 настай, эмэгтэй/-г эрэн хайх ажиллагааг зохион байгуулахаар 11:00 цагт явсан боловч Цагдаагийн байгууллагын алба хаагчдын автомашин шаварт суусан тул татаж гарган 19:30 цагт Хүрэн морьтын зоо гэдэг газар хүрэлцэн очиж хоноглосон. 09.22-ны өдрийн 06:00 цагт эрэн хайх ажиллагааг эхлүүлсэн.
Бусад төрлийн осол: Нийслэлийн Баянгол дүүргийн 7 дугаар хорооны 13 дугаар гудамжинд нүхэн жорлонд хүн унасан тухай дуудлагыг 09.21-ний өдрийн 16:33 цагт хүлээн авсан. Нийслэлийн аврах ангийн алба хаагчид 9 км зам туулан очиход иргэн Г /75 настай, эмэгтэй/ нь 2 метр орчим гүнтэй жорлонд унасан байсан тул эсэн мэнд гаргасан.
ОНЦГОЙ БАЙДЛЫН ЕРӨНХИЙ ГАЗАР