Япон дахь Нанмадол хар салхины улмаас хоёр хүн нас бараад байна

298146-20092022-1663674194-290642638-Web_capture_20-9-2022_194321_i.guim_.co_.uk_.jpeg

Япон Улсын өмнөд хэсэгт дэгдсэн Нанмадол хар салхи, түүнээс үүдэлтэй их хэмжээний аадар бороо, үерийн улмаас 2 хүн нас барж, 100 гаруй хүн бэртсэн гэж албаны хүмүүс мэдээллээ.

Одоогоор 6 сая хүнийг хорогдох байранд орохыг сануулж байгаа бөгөөд хэд хэдэн газар хөрсний гулгалт болж магадгүйг анхааруулжээ.

Мягмар гаргийн өглөөний байдлаар Кюүшү мужид 130 мянган өрх цахилгаангүй болж хүнсний хангамж саатаад байгаа аж. Гэсэн хэдий ч шуурга намдаж эхэлсэнтэй холбоотой суман галт тэрэг, тээврийн үйлчилгээ хэвийн байдалд орж хүмүүс ажилдаа явж эхэлжээ.

Японд жил бүрийн намар их хэмжээний аадар бууж, хүчтэй салхи дэгддэг бөгөөд хар салхины үргэлжлэх хугацаа уртсаж байгааг цаг уурын мэргэжилтнүүд анхааруулж байна.

scroll to top