Сэлэнгэ аймгийн Онцгой байдлын газрын Мандал сум дахь Онцгой байдлын хэлтсээс “Дэлхийн зөн Монгол” ОУБ-ын Сэлэнгэ нэгдсэн хөтөлбөртэй хамтран “Гамшгаас хамгаалах сургалт, аргазүйн танхим”-ыг байгууллаа.
Тус сургалтын танхимаар дамжуулан Мандал сумын оюутан, сурагч, иргэд, аж ахуйн нэгж, байгууллагын ажилтан, алба хаагчдад болзошгүй гамшиг, ослоос урьдчилан сэргийлэх мэдлэг олгох сургалт дадлагуудыг тогтмол зохион байгуулах боломж бүрдлээ гэж Сэлэнгэ аймгийн Онцгой байдлын газраас мэдээллээ.