Мэргэжил, аргазүйн заавар, зөвлөмжийг өгч, бэлтгэл, бэлэн байдлыг хангуулав

307566100_2088293788037689_7713419807027733163_n.jpg

Увс аймгийн Онцгой байдлын газраас гамшгаас хамгаалах мэргэжлийн ангийн бэлтгэл, бэлэн байдлыг үзэж шалгах, хууль, эрх зүйн мэдлэгийг дээшлүүлэх, болзошгүй цагийн байдлын үед шуурхай арга хэмжээ  авах мэдлэг, дадал олгох зорилгоор Сагил суманд “Гамшгаас хамгаалах команд штаб”-ын сургуулийг энэ сарын 19-21-ний өдрүүдэд зохион байгууллаа.

 Сургуулийн хүрээнд сумын удирдлага, Онцгой комисс, гамшгаас хамгаалах алба, мэргэжлийн анги, албан газар, аж ахуйн нэгж, байгууллагын удирдах бүрэлдэхүүн өгөдсөн цагийн байдлын дагуу ажиллаж, холбогдох заавар, зөвлөмжийг өгч ажилласан юм.

Мөн Гамшгаас хамгаалах мэргэжлийн ангийн бие бүрэлдэхүүнийг шинээр томилгоожуулж, сумын гамшгаас хамгаалах төлөвлөгөөнд тодотгол хийн, мэргэжлийн ангийн бие бүрэлдэхүүний аранзны иж бүрдэл, багаж хэрэгсэл, тоног төхөөрөмжийг үзэж шалган, цаашид хүн нэг бүрийн аранзны иж бүрдлийг нэмэгдүүлэх талаар үүрэг чиглэл өгч, жигдрэлтийг хангууллаа.

Түүнчлэн газар хөдлөлтийн үеийн аврах ажиллагааны дадлага сургуулийг ерөнхий боловсролын сургуулийн дунд ангийн 130 гаруй сурагч, багш, ажилчдыг оролцуулан зохион байгуулж, эмнэлгийн анхны тусламж үзүүлэх дадлага сургуулийг хийж, бэлтгэл бэлэн байдлыг хангалаа гэж Увс аймгийн Онцгой байдлын газраас мэдээллээ.

scroll to top