Монгол Улсын Шадар сайдын Орхон аймгийн Засаг даргатай байгуулсан гэрээний дагуу Онцгой байдлын ерөнхий газраас Гамшгаас хамгаалах иж бүрэн сургуулийг тус аймагт ирэх аравдугаар сарын 01-09-ний өдрүүдэд зохион байгуулахаар бэлтгэл ажлыг ханган ажиллаж байна.
Энэ хүрээнд Сургуулийн штабын дарга, ОБЕГ-ын Урьдчилан сэргийлэх газрын Гамшгаас хамгаалах сургалт, сурталчилгааны хэлтсийн дарга, хурандаа Д.Бат-Эрдэнэ тус аймгийн сум, багийн Засаг дарга нартай цахим хурал хийлээ.
Хурлаар гамшгаас хамгаалах иж бүрэн сургуулийн хүрээнд болох иргэд, олон нийтэд зориулагдсан сургалтын талаар мэдээлэл өгч, гамшиг, ослоос урьдчилан сэргийлэх, эрсдэлийг бууруулах мэдлэг ойлголт өгөх ажлыг өргөн хүрээтэй зохион байгуулахад сум, багийн дарга нарыг идэвхтэй оролцох чиглэл өгсөн юм гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.