1. Цаг агаар:
Өнгөрсөн хоногт: Нийт нутгаар цаг агаар тогтуун байсан.
Өнөөдөр: Нутгийн хойд хэсгээр үүлшинэ, бусад нутгаар багавтар үүлтэй. Төв болон зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр бороо, нойтон цас орно. Бусад нутгаар бороо орохгүй. Салхи нутгийн өмнөд хэсгээр баруун өмнөөс, бусад нутгаар баруун өмнөөс баруун хойш эргэж 5-10 м/с, зарим газраар 12-14 м/с хүрч ширүүснэ. Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Онон, Улз голын хөндийгөөр 10-15 градус, Их нууруудын хотгор, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 22-27 градус, бусад нутгаар 15-20 градус дулаан байна.
Улаанбаатар хотод: Үүлшинэ. Бороо орохгүй. Салхи баруун өмнөөс баруун хойш эргэж 6-11 м/с. Өдөртөө 13-15 градус дулаан байна.
Төлөв байдал: 25-нд төвийн аймгуудын нутгийн зүүн хойд, зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 27-нд төвийн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 28-нд баруун аймгуудын нутгийн зарим газраар бороо, нойтон цас орно. Салхи ихэнх нутгаар 4-9 м/с, 25, 27-нд нутгийн хойд хэсгээр зарим үед 13-15 м/с хүрч ширүүснэ. 25, 27-нд нутгийн хойд хэсгээр бага зэрэг сэрүүсч Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Эг, Үүр, Идэр, Тэс, Туул, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 2-7 градус хүйтэн, өдөртөө 9-14 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 7-12 градус, өдөртөө 23-28 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 0-5 градус, өдөртөө 15-20 градус дулаан байна.
2.Гал түймэр:
– Хувийн өмчид гарсан: Хөвсгөл аймгийн Мөрөн сумын Элст баг, 22 дугаар гудамжинд байшин шатаж байна гэсэн дуудлагыг 09.23-ны өдрийн 14:11 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 27 дугаар ангийн алба хаагчид иргэн М-ын 8х10 метрийн хэмжээтэй байшин шатаж байсныг 8 минут ажиллан унтраасан.
Нийслэлийн Сүхбаатар дүүргийн 17 дугаар хороо, Дамбадаржаагийн авто оношилгооны төвийн дэргэд хог шатаж байна гэсэн дуудлагыг 09.23-ны өдрийн 17:23 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 34 дүгээр ангийн алба хаагчид 5 км замыг туулан очиход тус оношилгооны төвийн хогийн цэгт хог шатаж байсныг 5 минут ажиллан унтраасан.
Архангай аймгийн Эрдэнэбулган сумын Наранбулаг баг, 5 дугаар гудамжинд гэр шатаж байна гэсэн дуудлагыг 09.23-ны өдрийн 20:50 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 51 дүгээр ангийн алба хаагчид 2 км замыг туулан очиход иргэн Н-ын 5 ханатай гэр, 4 ханатай гэр, 4х6 метрийн хэмжээтэй байшин тус тус шатаж байсныг 47 минут ажиллан унтраасан.
Дархан-Уул аймгийн Хонгор сумын 2 дугаар баг, “Салхит” гэдэг газар /аймгийн төвөөс урд зүгт 35 км, сумын төвөөс урд зүгт 12 км/-т Автомашин шатаж байна гэсэн дуудлагыг 09.23-ны өдрийн 20:59 цагт /21:06 цаг/ хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 22 дугаар ангийн алба хаагчид 35 км замыг туулан очиход тус аймгийн Хонгор сумаас Дархан сумын чиглэлд зорчиж явсан иргэн Х-ын “Истана” загварын хүн тээврийн автомашин шатаж байсныг 7 минут ажиллан унтраасан.
Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын 1 дүгээр багийн “Мухарын-Овоо” гэдэг газар /аймгийн төвөөс баруун урд зүгт 20 км-т/ Том оврын ачааны автомашины чиргүүлд тээвэрлэж явсан нүүрс шатаж байна гэсэн дуудлагыг 09.23-ны өдрийн 21:30 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 37 дугаар ангийн алба хаагчид 20 км замыг туулан очиход Дундговь аймгийн Баянжаргалан сумаас Говьсүмбэр аймгийн чиглэлд 100 тн нүүрс тээвэрлэж явсан иргэн А-ын “Фотон би жи 4253” загварын ачааны автомашины чиргүүлд 5 тн орчим нүүрс уугьж байсныг 40 минут ажиллан 22:40 цаг галыг бүрэн унтраасан.
Булган аймгийн Булган сумын Рашаант багийн Барилгачдын хорооллын, 15 дугаар гудамжинд байшин шатаж байна гэсэн дуудлагыг 09.24-ний өдрийн 03:45 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 20 дугаар ангийн алба хаагчид 4.5 км замыг туулан очиход иргэн Б-ын 9х7 метрийн хэмжээтэй баригдаж байгаа байшин, мөн иргэн О-ийн 15 метр хашаа шатаж байсныг 35 минут ажиллан 04:25 цагт гал түймрийг бүрэн унтраасан.
Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын Буур хээр багийн “Псинка” 12 дугаар байр нийтийн байр шатаж байна гэсэн дуулагыг 09.24-ний өдрийн 04:47 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 36 дугаар ангийн алба хаагчид 2.5 км замыг туулан хаягт очиход 24х10 харьцаатай нийтийн байрны иргэн М-ийн 1 өрөөний 2х1.2 метрийн хэмжээтэй хана шатаж байсныг 24 минут ажиллан унтрааж, утаажилтын бүсээс 30 хүнийг гаргасан.
Архангай аймгийн Өлзийт сумын “Хөшөөт” багийн “Хүүхдийн цэцэрлэг” /аймгийн төвөөс зүүн хойд зүгт 130 км, сумын төвд/ 2 гэр, эд хогшлын хамт 09.23-ны өдрийн 22:30 цагийн орчимд бүрэн шатсан тухай мэдээллийг тус сумын Засаг даргын Тамгын газрын дарга 23:25 цагт мэдэгдсэн. Тус сумын Засаг даргын Тамгын газрын ажилтнууд, орон нутийн иргэд ажиллаж, 23:20 цагт бүрэн унтраасан.
Завхан аймгийн Тэс сумын Дооно баг, “Хойд хуйлагийн Башаа” гэдэг газар /аймгийн төвөөс хойд зүгт 338 км, сумын төвөөс баруун урд хойд зүгт 28 км/-т айлын өвөлжөө шатаж байна гэсэн дуудлагыг 09.23-ны өдрийн 21:44 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Тэс сум дахь Гал түймэр унтраах, аврах 57 дугаар ангийн алба хаагчид, тус багийн иргэд очиход иргэн Г-ын 10х15 метрийн хэмжээтэй өвсний хашаа, хураалттай өвс 5.2 тн, улаанбуудай 1 тн, мөн түлээний мод шатаж байсныг 02:00 цаг ажиллан бүрэн унтраасан.
3. Ой, хээрийн түймэр:
– Хээрийн түймэр: Баян-Өлгий аймгийн Алтай сумын Бардам багийн “Даваат” гэдэг газар /аймгийн төвөөс баруун зүгт 170 км-т, сумын төвөөс баруун зүгт 50 км-т/ Хээрийн түймэр гарсан тухай дуудлагыг 09.21-ний өдрийн 09:05 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 31 дүгээр ангийн алба хаагчид, тус сумын мэргэжлийн ангийнхан ажиллаж, 09.22-ны өдрийн 08:20 цагт түймрийг цурамд оруулж, 09.23-ны өдрийн 21:00 цагт бүрэн унтраасан.
Баян-Өлгий аймгийн Булган сумын Улаагчин багийн “Хуйт” гэдэг газар /аймгийн төвөөс урд зүгт 230 км-т, сумын төвөөс хойд зүгт 70 км-т/ Хээрийн түймэр гарсан тухай мэдээллийг 09.22-ны өдрийн 22:10 цагт хүлээн авсан. Тус сумын Засаг даргын Тамгын газрын Байгаль орчны улсын байцаагчаар ахлуулсан иргэд, орон нутгийнхан ажиллаж, 09.23-ны өдрийн 10:00 цагт цурманд оруулж, бүрэн унтраахаар ажиллаж байна.
Сэлэнгэ аймгийн Алтанбулаг сумын Цөх баг, Ногоон толгой гэдэг газар /аймгийн төвөөс зүүн зүгт 107 км, сумын төвөөс зүүн урд зүгт 83 км/-т Хээрийн түймэр гарч байна гэсэн дуудлагыг 09.23-ны 14:10 цагт /14:44 цаг/ хүлээн авсан. Тус аймгийн Хилийн цэргийн 0243 дугаар ангийн Чандахын заставын алба хаагчид ажиллан 15:50 цагт хээрийн түймрийг бүрэн унтраасан. Тус түймэрт 1 га хээрийн талбай, иргэн Б-ийн “Пробокс” загварын суудлын автомашин бүрэн шатсан.
Сэлэнгэ аймгийн Ерөө сумын Буурагчин багийн Шарлангийн голын “Ягаан-Ам” гэдэг газар / аймгийн төвөөс зүүн урд зүгт 335 км-т, сумын төвөөс зүүн урд зүгт 30 км-т/ ой, хээрийн түймэр гарсан тухай дуудлагыг 09.20-ны өдрийн 14:59 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Мандал сум дахь Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 19 дүгээр анги, Баянгол сум дахь Гал түймэр унтраах, аврах 40 дүгээр анги, Мандал сум дахь Цагдаагийн хэлтсийн алба хаагчид, “Хан-Хэнтий” Улсын тусгай хамгаалалтын газрын ажилтнууд ажиллаж, 09.22-ны өдрийн 13:00 түймрийг цурамд оруулж, бүрэн унтраахаар ажиллаж байна.
Төв аймгийн Мөнгөнморьт сумын Жаргалант баг, Захарын голын Ар гялангийн уулзвар гэдэг газар /аймгийн төвөөс зүүн хойд зүгт 254 км, сумын төвөөс зүүн хойд зүгт 60 км/-т ойн түймэр гарсан тухай дуудлагыг 09.23-ны өдрийн 15:40 цагт хүлээн авсан. Тус сум дахь Гал түймэр унтраах, аврах 75 дугаар ангийн захирагчаар ахлуулсан алба хаагчид, сумын Засаг даргын Тамгын газрын ажилтнууд, Хан-Хэнтий тусгай хамгаалалтын дархан цаазат газрын ажилтнууд ажиллаж байна.
4. Хүний үйл ажиллагаатай холбоотой осол:
Өндрөөс унах:Хэнтий аймгийн Хэрлэн сумын 3 дугаар баг, “Хэрлэн” хорооллын 55 дугаар байр 10 давхар байрны дээвэр дээрээс эмэгтэй хүүхэд үсрэх гэж байна гэсэн дуудлагыг 09.23-ны өдрийн 10:50 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах салбарын алба хаагчид 1 км замыг туулан очиход тухайн байрны 10 дугаар давхрын дээвэр дээрээс тус сумын А /15 настай, эмэгтэй/ үсрэх гэж байсныг ярилцлага хийн 10:53 цагт буулгаж, тус аймгийн Цагдаагийн газрын мөрдөгчид хүлээлгэн өгсөн.
Төөрсөн, сураггүй болсон: Төв аймгийн Эрдэнэ сумын Майхан багийн “Хүрэн морьтын зоо” гэдэг газар /аймгийн төвөөс зүүн хойд зүгт 263 км-т, сумын төвөөс баруун хойд зүгт 180 км-т/ 14 хүн самар түүж явснаас 1 хүн нь сураггүй болсон тухай дуудлагыг 09.21-ний өдрийн 09:30 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах ангийнхан, Цагдаагийн газрын алба хаагчид, ар гэрийнхэн нийслэлийн Баянзүрх дүүргийн харьяат иргэн Б /32 настай, эмэгтэй/-ыг эрэн хайх ажиллагааг 09.23-ны өдрийн 06:00 цагаас 19:30 цаг хүртэл Тэмээн хүзүү гэдэг ууланд 5 км-ын тойрогт зохион байгуулсан. 09.24-ний өдрийн 06:00 цагт эрэн хайх ажиллагааг дахин эхлүүлнэ.
Бусад төрлийн осол /аюул/: Нийслэлийн Хан-Уул дүүргийн 4 дүгээр хороо, “Арвай Виллаж” хотхон баригдаж байгаа барилгын лифтний хонгилд 1 хүн унаж нас барсан гаргаж чадахгүй байна гэсэн дуудлагыг 13:38 цагт хүлээн авсан. Нийслэлийн аврах ангийн алба хаагчид 12 км замыг туулан очиход оршин суух хаяг тодорхойгүй иргэн М /24 настай, эрэгтэй/ нь тус барилгын лифтний хонгилын арматурын төмрөн дээр унаж нас барсан байсан тул цогцсыг гаргаж, тус дүүргийн Цагдаагийн 2 дугаар хэлтсийн мөрдөгчид шилжүүлж өгсөн.
Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 19 дүгээр хороо, 27 дугаар байр Дээврийн төмөр унах гээд байна гэсэн дуудлагыг 09.23-ны өдрийн 17:07 цагт хүлээн авсан. Нийслэлийн аврах ангийнхан 7.5 км замыг туулан очиход тус байрны 2 метр орчим хэмжээтэй дээврийн төмөр унах гэж байсныг аюулгүй болгож, “Эрдэнэ” сууц өмчлөгчдийн холбооны даргад хүлээлгэн өгсөн.
ОНЦГОЙ БАЙДЛЫН ЕРӨНХИЙ ГАЗАР