Сүхбаатар аймгийн Онцгой байдлын газраас Эрдэнэцагаан суманд Гамшгаас хамгаалах иж бүрэн сургуулийг зохион байгуулж, бэлтгэл бэлэн байдлыг шалган, мэргэжил арга зүйн зөвлөгөө өгч ажиллалаа.
Дадлага сургуулиар сумын Онцгой комисс, ерөнхий зориулалтын мэргэжлийн ангийн бүрэлдэхүүнд гамшгаас хамгаалах мэдлэг олгох танхимын сургалт зохион байгуулж, Гамшгаас хамгаалах тухай хууль, ерөнхий зориулалтын мэргэжлийн ангийн бүтэц, зохион байгуулалт, чиг үүрэг, гамшгийн эрсдэлийн тухай ойлголт, анхны тусламжийн талаар мэдлэг олгосон юм.
Мөн Онцгой комиссын гишүүд болон багийн Засаг дарга нарын оролцоотойгоор засаг захиргаа, нутаг дэвсгэрийн түвшинд сумын гамшгийн эрсдэлийн ерөнхий үнэлгээ хийж, тайланг боловсруулан сумын гамшгаас хамгаалах төлөвлөгөөнд тодотгол хийлээ гэж Сүхбаатар аймгийн Онцгой байдлын газраас мэдэээллээ.