Ижевскийн сургуульд гал нээсний улмаас есөн хүний амь хохирчээ

6331685f2be0e-810x500-1.jpeg

ОХУ-ын Бүгд Найрамдах Удмурт Улсын нийслэл Ижевск хотын 88 дугаар сургуульд өнгөрсөн Даваа гаригт гал нээсний улмаас есөн хүн амиа алдаж, 20 орчим хүн шархадсан байна.

ОХУ-ын Мөрдөн байцаах хорооны хэвлэлийн албанаас мэдээлснээр, урьдчилсан байдлаар, есөн хүний амь хохирсноос тав нь хүүхэд, хоёр нь боловсролын байгууллагын хамгаалагч, хоёр нь багш байсан аж. Халдлага үйлдсэн этгээд сэтгэцийн өвчтэй нэгэн байсан талаар ОХУ-ын хэвлэлүүд мэдээлж буй бөгөөд тэрээр халдлага үйлдсэнийхээ дараа амиа хорложээ.

Халдлагын улмаас амиа алдсан хүмүүст зориулж Удмуртад есдүгээр сарын 26-наас 29-ний хооронд гашуудал зарласан байна.

Өнгөрсөн 2020 оны тавдугаар сарын 11-нд Казань хотын дунд сургуульд гал нээсний улмаас есөн хүн амиа алдсаны долоо нь хүүхэд байжээ. 2021 есдүгээр сарын 20-нд Пермийн улсын их сургуульд гал нээсэн хэрэг гарч, зургаан хүн амь насаа алдаж, 47 хүн шархадсан байна.

Эх сурвалж: TASS

scroll to top