Аюулт үзэгдэл ослын нөхцөл байдлын мэдээ

1. Цаг агаар:

Өнгөрсөн хоногт: Орхон, Хөвсгөл аймагт бороо орсон.

  Өнөөдөр: Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Баруун болон төвийн аймгуудын нутгийн зарим газраар бороо орно. Бусад нутгаар бороо орохгүй.  Нутгийн хойд хэсгээр баруун өмнөөс хойш эргэж, бусад нутгаар баруун өмнөөс секундэд 7-12 метр, Алтайн салбар уулс болон Арц богдын өвөр хоолойгоор түр зуур секундэд 18-20 метр хүрч ширүүснэ.  Монгол-Алтай, Хөвсгөлийн уулархаг нутгаар 6-11 градус, Хангай, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс, Эг, Үүр, Орхон, Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Онон, Улз голын хөндийгөөр 12-17 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсэг, Дарьгангын тал нутгаар 25-30 градус, бусад нутгаар 18-23 градус дулаан байна.

  Улаанбаатар хотод: Үүлшинэ, бага зэргийн бороо орно, салхи баруун хойноос 7-12 м/с, 15-17 градус дулаан байна.

Төлөв байдал: 30-нд баруун аймгуудын нутгийн зарим газар, төвийн аймгуудын нутгийн баруун хойд, зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр бороо, 10 дугаар сарын 1-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн зарим газар, зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 2-нд нутгийн зарим газраар, 3-нд нутгийн баруун өмнөд хэсгээр бороо, нойтон цас орж, цасан шуурга шуурна. Салхи 30-нд баруун аймгуудын ихэнх нутгаар, 10 дугаар сарын 1-нд нутгийн зарим газраар, 2-нд говь, талын нутгаар түр зуур 18-20 м/с хүртэл ширүүсч, шороон шуурга шуурна. 30-нд баруун аймгуудын нутгийн баруун хэсгээр, 10 дугаар сарын 1-нд баруун болон төвийн аймгуудын нутгаар, цаашдаа ихэнх нутгаар хүйтэрч Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчмоор шөнөдөө 10-15 градус хүйтэн, өдөртөө 3 градус хүйтнээс 2 градус дулаан, Хэнтийн уулархаг нутаг, Эг, Үүр, Идэр, Тэс, Туул, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 5-10 градус хүйтэн,  өдөртөө 0-5 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 3-8 градус, өдөртөө 10-15 градус, бусад нутгаар шөнөдөө 0-5 градус хүйтэн, өдөртөө 4-9 градус дулаан байна.

2.Гал түймэр:

– Хувийн өмчид гарсан: Нийслэлийн Чингэлтэй дүүргийн 5 дугаар хорооны /Тэнгис кино театрын зүүн хойд талд/ 15 дугаар байрны 2 дугаар орцны 10 тоот Орон сууцны байрнаас утаа гарч байна гэсэн дуудлагыг 09.28-ны өдрийн 08:56 цагт хүлээн авсан.  Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах аврах 10 дугаар ангийн алба хаагчид 1 км зам туулан очиход иргэн Ц-ын орон сууцны байрны гал тогооны өрөөнд цахилгаан тогоо шатаж байсныг 10 минут ажиллаж унтраасан.

Өмнөговь аймгийн Цогтцэций сумын Сийрст багийн “Цэций-Уул”-ын 4 дүгээр гудамжинд суудлын автомашин шатаж байна гэсэн дуудлагыг 09.28-ны өдрийн 10:45 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Цогтцэций сум дахь Гал түймэр унтраах, аврах 44 дүгээр ангийн алба хаагчид 1.5 км зам туулан очиход иргэн О-ийн эзэмшлийн “Алион” загварын суудлын автомашины бүхээг шатаж байсныг 2 минут ажиллаж унтраасан.  

Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 26 дугаар хорооны “Мандал-Овоо”-гийн 41 дүгээр гудамжинд гэр шатаж байна гэсэн дуудлагыг 09.28-ны өдрийн 12:15 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 26 дугаар ангийн алба хаагчид 5 км зам туулан очиход иргэн Э-ын 5 ханатай гэр, хашаа тус тус шатаж байсныг 20 минут ажиллаж унтраасан.  

Нийслэлийн Налайх дүүргийн 3 дугаар хорооны 25 дугаар гудамжинд гэр шатаж байна гэсэн дуудлагыг 09.28-ны өдрийн 13:31 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 28 дугаар ангийн алба хаагчид 4.5 км зам туулан очиход иргэн А-ийн 5 ханатай гэр шатаж байсныг 8 минут ажиллаж унтраасан. 

Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 3 дугаар хорооны “Бага наран”-гийн 19 дүгээр гудамжинд амбаар шатаж байна гэсэн дуудлагыг 09.28-ны өдрийн 13:37 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах аврах 26 дугаар ангийн алба хаагчид 6.5 км зам туулан очиход иргэн А-ийн 2х3 метрийн хэмжээтэй амбаар шатаж байсныг 10 минут ажиллаж унтраасан.    

Нийслэлийн Баянзүрх дүүргийн 10 дугаар хорооны “Задгай” агуулах шатаж байна гэсэн дуудлагыг 09.28-ны өдрийн 16:31 цагт хүлээн авсан.  Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах аврах 63 дугаар ангийн алба хаагчид 2.5 км зам туулан очиход иргэн Н-ийн 7х15 метрийн хэмжээтэй агуулахын дээвэр шатаж байсныг 5 минут ажиллаж унтраасан.     

Сүхбаатар аймгийн Халзан сумын Хатавч багийн “Дэнж” хороолол 09.28-ны өдрийн 17:30 цагт айлын гэр шатсан.   Тус сумын харьяат иргэн Г-ын 5 гэр шатсан тухай мэдээллийг Хатавч багийн Засаг дарга аймгийн Онцгой байдлын газарт 17:53 цагт ирүүлсэн.    

Дорноговь аймгийн Даланжаргалан сумын Өнгөт багийн Хавцал гэдэг газар /аймгийн төвөөс хойд зүгт 140 км, сумын төвөөс урд зүгт 3 км-т, Айраг сумын төвөөс хойд зүгт 20 км-т/ амбаар шатаж шатаж байна дуудлагыг 09.28-ны өдрийн 19:33 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Айраг сум дахь Гал түймэр унтраах, аврах 23 дугаар ангийн алба хаагчид 20 км зам туулан очиход иргэн Э-ын 2х3 метрийн хэмжээтэй 2, 1х4 метрийн хэмжээтэй 1 амбаар хураалттай байсан 5 ханатай гэр, өвс шатаж байсныг 1 цаг ажиллаж унтраасан.  

Төв аймгийн Эрдэнэ сумын Өгөөмөр багийн Дэлийн-Адаг гэдэг газар /аймгийн төвөөс зүүн зүгт 83 км, Налайх дүүргээс зүүн зүгт 20 км-т Өвөлжөө шатаж байна гэсэн дуудлагыг 09.29-ний өдрийн 04:11 цагт хүлээн авсан.  Налайх дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 28 дугаар ангийн алба хаагчид 20 км зам туулан очиход иргэн Э-ийн 30х30 метрийн хэмжээтэй өвөлжөө шатаж байсныг унтраахаар ажиллаж байна. 

Дархан-Уул аймгийн Хонгор сумын 2 дугаар багийн “Төмөр толгой” гэдэг газар /аймгийн төвөөс урд зүгт 35 км-т, сумын төвөөс зүүн зүгт 25 км-т/ өвөлжөө шатаж байна гэсэн дуудлагыг 09.28-ны өдрийн 20:47 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 22 дугаар ангийн алба хаагчид 43 км зам туулан очиход иргэн Г-ийн 30х10 метрийн хэмжээтэй өвөлжөө, 37 тн өвс, 4х5 метрийн хэмжээтэй малын хашаа шатаж байсныг ажиллаж унтраасан.  

3. Ой, хээрийн түймэр:

– Ойн түймэр: Архангай аймгийн Цэнхэр сумын Цэнхэр багийн “Шивдэгийн гол” гэдэг газар /аймгийн төвөөс баруун урд зүгт 120 км-т, сумын төвөөс баруун урд зүгт 90 км-т/ Ойн түймэр гарсан тухай дуудлагыг 09.28-ны өдрийн 12:30 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын алба хаагчид, орон нутгийн иргэд ажиллаж 19:15 цагт ойн түймрийг цурамд оруулсан бөгөөд бүрэн унтраахаар ажиллаж байна.

Өвөрхангай аймгийн Бат-Өлзий сумын Цагаан-Азарга багийн “Ханбаян-Уул” гэдэг газар /аймгийн төвөөс баруун хойд зүгт 195 км-т, сумын төвөөс баруун зүгт 60 км-т/ Ойн түймэр гарсан тухай дуудлагыг 09.28-ны өдрийн 19:15 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газар, Хархорин сум дахь Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 45 дугаар ангийн алба хаагчид, тус сумын Засаг даргын Тамгын газрын ажилтнууд ойн түймрийг унтраахаар ажиллаж байна.   

Баян-Өлгий аймгийн Булган сумын Улаагчин багийн “Хуйт” гэдэг газар /аймгийн төвөөс урд зүгт 230 км-т, сумын төвөөс хойд зүгт 70 км-т/ Хээрийн түймэр гарсан тухай дуудлагыг 09.22-ны өдрийн 22:10 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Дэлүүн сум дахь Эрэн хайх, аврах бүлгийн алба хаагчид, сумын мэргэжлийн ангийн хан, орон нутгийн иргэд ажиллаж, бүрэн унтраасан.

Дорнод аймгийн Халхгол сумын Ялалт багийн “Цайдам” гэдэг газар /аймгийн төвөөс зүүн урд зүгт 300 км-т, сумын төвөөс баруун хойд зүгт 70 км-т/ Хээрийн түймэр гарсан тухай дуудлагыг 09.28-ны өдрийн 09:44 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Халхгол сум дахь Гал түймэр унтраах, аврах 62 дугаар ангийн алба хаагчид, орон нутгийн иргэд ажиллаж 14:05 цагт хээрийн түймрийг унтраасан.    

Дорнод аймгийн Халхгол сумын Ялалт багийн “Өндөр хүрээ” гэдэг газар /аймгийн төвөөс зүүн урд зүгт 288 км-т, сумын төвөөс баруун хойд зүгт 100 км-т/ хээрийн түймэр гарсан тухай дуудлагыг 2022.09.28-ны өдрийн 11:00 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Халхгол сум дахь Гал түймэр унтраах, аврах 62 дугаар ангийн алба хаагчид, тус аймгийн Матад сумын нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Петро Чайна Дачин Тамсаг” ХХК-ийн ажилтнууд, орон нутгийн иргэд ажиллаж, хээрийн түймрийг унтраасан.

Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сумын Бадрах багийн “Хөшөөт” гэдэг газар /амйгийн төвөөс зүүн урд зүгт 260 км-т, сумын төвөөс баруун зүгт 60 км-т/ Хээрийн түймэр гарсан тухай дуудлагыг 09.28-ны өдрийн 12:18 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх аврах салбар, Хилийн цэргийн 0184 дүгээр ангийн 8 дугаар застав, Хилийн цэргийн 0146 дугаар ангийн алба хаагчид, тус сумын  Засаг даргын Тамгын газар, Дарьганга сумын Засаг даргын Тамгын газрын ажилтнууд ажиллаж, түймрийг бүрэн унтраасан.

Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сумын Хадын булаг багийн “Өгөөмөр” гэдэг газар /аймгийн төвөөс зүүн урд зүгт 250 км-т, сумын төвөөс зүүн хойд зүгт 50 км-т/ хээрийн түймэр гарсан тухай дуудлагыг 09.28-ны өдрийн 12:31 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Эрдэнэцагаан сум дахь Гал түймэр унтраах, аврах 47 дугаар ангийн алба хаагчид хээрийн түймрийг унтраахаар ажиллаж 19:40 цагт цурамд оруулсан бөгөөд 20:10 цагт унтраасан.

4.Геологийн гаралтай аюулт үзэгдэл:

 Газар хөдлөлт: Өмнөговь аймгийн Сэврэй сумын Хоолт багийн “Даажаа толгой” гэдэг газар /аймгийн төвөөс баруун зүгт 180 км-т, сумын төвөөс зүүн зүгт 50 км-т, Ө-43°58’48.0”, У-102°29’24.0”/  09.28-ны өдрийн 13:59 цагт 4.0 магнитудын хүчтэй газар хөдлөлт болсон тухай мэдээллийг ШУА-ийн ООГХ-ээс цахим шуудангаар 14:08 цагт ирүүлсэн. Тус аймгийн Онцгой байдлын газраар дамжуулан Сэврэй сумын Засаг даргаас тодруулахад газар хөдлөлтийн чичирхийлэл иргэдэд мэдрэгдээгүй хохирол учраагүй тухай мэдээлсэн.

ОНЦГОЙ БАЙДЛЫН ЕРӨНХИЙ ГАЗАР

scroll to top