Үйл ажиллагаатай танилцаж, үүрэг чиглэл өглөө

IMG_2521.jpg

ОБЕГ-ын дэд дарга, бригадын генерал Б.Ууганбаяр эрхлэх ажлын хүрээнд Гамшиг судлалын үндэсний хүрээлэнгийн үйл ажиллагаатай танилцлаа.

  Энэ үеэр захиалгат болон төлөвлөгөөт судалгаа шинжилгээ, инноваци ажлуудын явц, итгэмжлэгдсэн лабораториудын үйл ажиллагаатай танилцаж, цаашид хийж хэрэгжүүлэх ажлын төлөвлөгөө, тулгамдаж байгаа асуудлуудын талаар харилцан мэдээлэл солилцсон юм.

Гамшиг судлалын үндэсний хүрээлэнгийн гүйцэтгэсэн судалгаа, эрдэм шинжилгээний ажлын 58% нь Онцгой байдлын байгууллагын үйл ажиллагаанд нэвтэрч, бодлого, үйл ажиллагааны инноваци болон хэрэгжиж байна.

Энэ үеэр бригадын генерал Б.Ууганбаяр, алба хаагчдын мэргэжлийн ур чадвар болон чадавхыг сайжруулах, гадаад харилцаа хамтын ажиллагааг нэмэгдүүлэх, судалгаа шинжилгээний ажлын үр дүнг эргэлтэд оруулах зэрэг үүрэг чиглэл өглөө гэж ОБЕГ-ын дэргэдэх Гамшиг судлалын үндэсний хүрээлэнгээс мэдээллээ.

scroll to top