Алба хаагчдын мэргэжлийн ур чадварыг дээшлүүлэв

DSC_0016-76qjsord54pczgwza7waywrw2rt9kir6gcz8g16f5fk.jpg

Баруун бүсийн Онцгой байдлын газруудын дуудлага хүлээн авагч, жолооч-холбоочин нарын ур чадвар, онолын мэдлэг дээшлүүлэх сургалтыг  Говь-Алтай аймгийн Онцгой байдлын газарт зохион байгууллаа.

Сургалтад Ховд, Говь-Алтай, Баян-Өлгий, Увс, Завхан аймгуудын Онцгой байдлын газрын дуудлага хүлээн авагч, жолооч-холбоочин нарын алба хаагчид хамрагдаж, мэдлэг, мэдээллээ дээшлүүлсэн юм.

Алба хаагчдад сургалтаар хэт богино долгионы радио станц, үүсэл хөгжил, мэдээ мэдээлэл хэрхэн хүлээн авах, дамжуулах, холбоо мэдээллийн аюулгүй байдлын талаар онолын мэдлэг олгож, гамшгийн орон зайн мэдээлэл газрын зурагт цэг байрлуулах, кибер аюулгүй байдлын хээрийн дадлага, сургуулийг хийлээ.

Мөн бие бүрэлдэхүүний хувийн үүргэвч болон техник хэрэгсэл, багаж зэвсэглэмжид үзлэг шалгалтыг хийж, бие бялдрын шалгалт авч, үүрэг чиглэл өглөө гэж Говь-Алтай аймгийн Онцгой байдлын газраас мэдээллээ.

scroll to top