Хойд бүсийн төв-Орхон аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 58 дугаар ангиас Уул уурхайн салбар үүсэн байгуулагдсны 100 жилийн ойг тохиолдуулан “Алтан бамбай 2022” аврах ажиллагааны тэмцээнийг зохион байгууллаа.
Тэмцээнд “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын бүтцийн нэгжүүд болон уул, уурхай, хүнд үйлдвэрийн газруудын төлөөллөөс бүрдсэн 10 баг оролцож, аваргуудаа шалгаруулсан юм.
Багууд газар доорх байгууламж, нуранга, зам тээврийн ослын болон барилга, байгууламжийн аврах ажиллагаа гэсэн дөрвөн төрлөөр ур чадвараа сорьж, төрөлд тус бүрт шилдэг багийн ахлагч, шилдэг аврагчийг шалгаруулан мөнгөн шагнал, дурсгалын зүйл гардууллаа гэж Хойд бүсийн төв-Орхон аймгийн Онцгой байдлын газраас мэдээллээ.