Орхон аймагт болох Гамшгаас хамгаалах иж бүрэн сургуулийн хүрээнд аймгийн иргэд, олон нийтэд зориулсан “Аюулгүй амьдрах ухааны мэдлэг ойлголт” олгох танхимын сургалтыг зохион байгуулж байна.
Сургалтаар ОБЕГ, Булган, Орхон, Дархан-Уул аймгийн Онцгой байдлын газар болон аймгийн Улаанзагалмайн хорооны холбогдох мэргэжилтнүүд “Газар хөдлөлтийн гамшгийн тухай ойлголт, эрсдэлийг бууруулах арга зам”, “Гал түймрийн аюулгүй байдал”, “Эрүүл мэндийн анхны тусламж” сэдвээр мэдлэг, ойлголтыг өгч байгаа юм.
Энэ сарын 04-нийг хүртэл үргэлжлэх тус сургалтаар Орхон аймгийн 2 сумын 25 багийн иргэдэд болзошгүй аюулт үзэгдэл, ослоос өөрийгөө болон бусдыг хамгаалах мэдлэг олгож, гамшгаас урьдчилан сэргийлэх чадавхыг дээшлүүлнэ гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.