Албаны үйл ажиллагаатай танилцаж, алба хаагчидтай уулзалт хийв

IMG_0092-1.jpg

ОБЕГ-ын дэд дарга, бригадын генерал Б.Ууганбаяр Хойд бүсийн төв-Орхон аймгийн Онцгой байдлын газрын үйл ажиллагаатай танилцаж, алба хаагчидтай уулзалт хийлээ.


Уулзалтын эхэнд алба хаагчдын ажиллах орчин нөхцлийг сайжруулах олон талт бүтээн байгуулалтын ажлуудыг өрнүүлж, албаны бэлтгэл, бэлэн байдлыг сайжруулж, хуулиар хүлээсэн үүргээ нэр төртэй биелүүлж байгааг тэрбээр онцолсон юм.


Мөн энэ сарын 01-09-ний өдрүүдэд аймгийн хэмжээнд зохион байгуулж байгаа Гамшгаас хамгаалах иж бүрэн сургуулийг амжилттай зохион байгуулах чиглэлээр холбогдох үүрэг, чиглэлийг өгч, ажлын амжилт хүслээ гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

scroll to top