Аюулт үзэгдэл ослын нөхцөл байдлын мэдээ

1. Цаг агаар:

Өнгөрсөн хоногт: Увс аймагт цас, Булган, Сэлэнгэ, Орхон, Хөвсгөл аймгийн нутгаар бороо орж, бусад нутгаар цаг агаар тогтуун байсан.

Өнөөдөр: Ихэнх нутгаар үүлэрхэг. Баруун болон төвийн аймгуудын нутгийн зарим газар болон зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр бороо, нойтон цас орно. Бусад нутгаар хур тунадас орохгүй. Салхи говь болон зүүн аймгуудын нутгийн зүүн хэсгээр баруун өмнөөс, бусад нутгаар баруун хойноос секундэд 7-12 метр, нутгийн зарим газраар түр зуур секундэд 16-18 метр хүрч ширүүснэ. Монгол-Алтайн уулархаг нутаг, Увс нуур болон Дархадын хотгороор 1 градус хүйтнээс 4 градус дулаан, Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс, Эг, Үүр, Орхон, Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж голын хөндийгөөр 4-9 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсэг, Дарьгангын тал нутгаар 22-27 градус, бусад нутгаар 11-16 градус дулаан байна.

Улаанбаатар хотод: Үүлшинэ. Хур тунадас орохгүй. Салхи шөнөдөө баруун өмнөөс, өдөртөө баруун өмнөөс хойш эргэж секундэд 6-11 метр. Шөнөдөө 2-4 градус, өдөртөө сэрүүсэж 7-9 градус дулаан байна.

Төлөв байдал: 2-нд нутгийн зарим газраар, 3-нд зүүн аймгуудын нутгийн зүүн хэсгээр хур тунадас орж, цасан шуурга шуурна. Бусад хугацаанд хур тунадас орохгүй. Салхи 02-нд говь, талын нутгаар түр зуур секундэд 16-18 метр хүртэл ширүүсэж, шороон шуурга шуурна. Ихэнх нутгаар хүйтэрч Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчмоор шөнөдөө 13-18 градус хүйтэн, өдөртөө 3 градус хүйтнээс 2 градус дулаан, Хэнтийн уулархаг нутаг, Эг, Үүр, Идэр, Тэс, Туул, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 8-13 градус хүйтэн, өдөртөө 0-5 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 1-6 градус, өдөртөө 9-14 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 3-8 градус хүйтэн, өдөртөө 4-9 градус дулаан байна.

2.Гал түймэр:

Хувийн өмчид гарсанНийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 24 дүгээр хороонд гарааш шатаж байна гэсэн дуудлагыг 09.30-ны өдрийн 07:12 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 29 дүгээр ангийн алба хаагчид 3 км замыг туулан 07:17 цагт очиход иргэн Д-гийн 10х12 метрийн хэмжээтэй гарааш дотор 20 шуудай сайжруулсан шахмал түлш шатаж байсныг 10 минут ажиллаж унтраасан.

Баян-Өлгий аймгийн Өлгий сумын “Жана-Ауыл” багт амбаар шатаж байна гэсэн дуудлагыг 09.30-ны өдрийн 13:18 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 31 дүгээр алба хаагчид 3 км замыг туулан 13:22 цагт очиход иргэн С-ийн 4х4 метрийн хэмжээтэй амбаар шатаж байсныг 12 минут ажиллаж унтраасан.

Баянзүрх дүүргийн 2 дугаар хороонд гэр шатаж байна гэсэн дуудлагыг 09.30-ны өдрийн 17:08 цагт хүлээн авсан. Чингэлтэй дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 10 дугаар ангийн алба хаагчид 3.5 км замыг туулан 17:15 цагт очиход иргэн Т-гийн 5 ханатай гэр, 12х20 метрийн хэмжээтэй эзэнгүй байшингийн гадна хана тус тус шатаж байсныг 10 минут ажиллаж унтраасан.

Өвөрхангай аймгийн Зүүнбаян-Улаан сумын Эмгэд багийн “Омбын булаг” гэдэг газар /аймгийн төвөөс зүүн хойд зүгт 70 км, сумаас баруун хойд зүгт 25 км/-т өвөлжөө шатсан тухай мэдээллийг 09.30-ны өдрийн 19:14 цагт хүлээн авсан. Тус сумын Засаг даргын Тамгын газрын даргаар ахлуулсан хүмүүс, орон нутгийн иргэд иргэн Б-гийн 4х8 метрийн хэмжээтэй 2, 4х5 хэмжээтэй 1 малын өвөлжөө, 4х5 метрийн хэмжээтэй байшин /хураалттай 5 ханатай гэр/ тус тус шатаж байсныг 4 цаг ажиллаж 23:14 цагт гал түймрийг бүрэн унтраасан.

3. Ой, хээрийн түймэр:

Ойн түймэрАрхангай аймгийн Цэнхэр сумын Цэнхэр багийн “Шивдэгийн гол” гэдэг газар /аймгийн төвөөс баруун урд зүгт 120 км, сумын төвөөс баруун урд зүгт 90 км-т/ ойн түймэр гарсан тухай дуудлагыг 09.28-ны өдрийн 12:30 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал тймэр, унтраах 51 дүгээр ангийн алба, хаагчид, орон нутгийн иргэд ажиллаж, 09.28-ны өдрийн 19:15 цагт ойн түймрийг цурамд оруулсан бөгөөд бүрэн унтраахаар ажиллаж байна.

Өвөрхангай аймгийн Бат-Өлзий сумын Цагаан-Азрага багийн “Ханбаян-Уул” гэдэг газар /аймгийн төвөөс баруун хойд зүгт 195 км, сумын төвөөс баруун зүгт 60 км-т/ ойн түймэр гарсан тухай дуудлагыг 09.28-ны өдрийн 19:15 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газар, Хархорин сум дахь Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 45 дугаар ангийн алба хаагчид, тус сумын Засаг даргын Тамгын газрын ажилтнууд, орон нутгийн иргэд ойн түймрийг унтраахаар ажиллаж, 09.29-ний өдрийн 09:30 цагт цурамд оруулж, 09.30-ны өдрийн 12:34 цагт бүрэн унтрааж тус сумын Засаг даргын Тамгын газрын даргад хүлээлгэн өгсөн.

4. Геологийн гаралтай аюулт үзэгдэл:

Газар хөдлөлт: Хөвсгөл аймгийн Ханх сумын Хороо багийн “Адуун” гэдэг газар /аймгийн төвөөс хойд зүгт 318 км, сумын төвөөс баруун зүгт 33 км-т/ 09.30-ны өдрийн 13:31 цагт 3.5 магнитудын хүчтэй газар хөдлөлт болсон тухай мэдээллийг ШУА-ийн ООГХ-ээс цахим шуудангаар 13:37 цагт ирүүлсэн. Тус аймгийн Онцгой байдлын газраар дамжуулан Ханх сумын Хороо багийн даргаас тодруулахад газар хөдлөлтийн чичирхийлэл иргэдэд мэдрэгдээгүй хохирол учраагүй тухай мэдээлсэн.

5. Хүний үйл ажиллагаатай холбоотой осол:

Төөрсөн, сураггүй болсон: Ховд аймгийн Эрдэнэбүрэн сумын Шурга багийн “Сэтэртэй” гэдэг газар /аймгийн төвөөс зүүн хойд зүгт 80 км, сумын төвөөс зүүн урд зүгт 14 км/-т иргэн Б 09.30-ны өдөр 14:00 цагийн орчим шаварт зоогдсон малаа гаргахаар гэрээсээ явганаар гараад сураггүй болсон тухай дуудлагыг 09.30-ны өдрийн 17:45 цагт хүлээж авсан. Тус аймгийн Онцгой байдлын газар Гал түймэр унтраах, аврах 48 дугаар ангийн алба хаагчид, тус сумын Засаг даргын Тамгын газрын даргаар ахлуулсан ажилтнууд иргэн Б /44 настай, эрэгтэй, сэтгэцийн өөрчлөлттэй/-ыг 09.30-ны өдрийн 17:47 цагаас эхлэн эрэн хайх ажиллагааг зохион байгуулж мөн өдрийн 19:11 цагт гэрээс нь баруун хойд зүгт 4.5 км зайд “Сэтэртэй” гэдэг газраас эсэн мэнд олж ар гэрийнхэнд нь хүлээлгэн өгсөн.

ОНЦГОЙ БАЙДЛЫН ЕРӨНХИЙ ГАЗАР

scroll to top