1. Цаг агаар:
Өнгөрсөн хоногт: Улаанбаатар хот болон Архангай, Баян-Өлгий, Говь-Алтай, Орхон, Өвөрхангай, Сүхбаатар, Сэлэнгэ, Төв, Ховд, Хэнтий аймгуудын нутгаар хур тунадас орсон. Бусад нутгаар цаг агаар тогтуун байлаа.
Өнөөдөр: Баруун аймгуудын нутгаар солигдмол үүлтэй. Бусад нутгаар үүлэрхэг. Төвийн аймгуудын ихэнх нутаг, говь болон зүүн аймгуудын нутгийн зарим газраар хур тунадас орно. Бусад нутгаар хур тунадас орохгүй. Салхи ихэнх нутгаар хойноос 7-12 м/с, говь, тал, хээрийн нутгаар түр зүур 16-18 м/с хүрч ширүүсэж, шороон шуурга шуурна. Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Завхан голын эх, Идэр, Тэс, Тэрэлж голын хөндийгөөр 0-5 градус хүйтэн, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 8-13 градус, бусад нутгаар 0-5 градус дулаан байна.
Улаанбаатар хотод: Үүлэрхэг, цас орно, салхи баруун хойноос 6-11 м/с, 0 градус орчим байна.
Төлөв байдал: 3-нд төвийн аймгуудын нутгийн зүүн хэсэг, зүүн аймгуудын нутгийн зарим газраар, 5-нд зүүн аймгуудын нутгийн зүүн хэсгээр, 6-нд баруун аймгуудын нутгийн зүүн хойд хэсэг, төвийн аймгуудын нутгийн зарим газраар хур тунадас орж, зөөлөн цасан шуурга шуурна. Салхи 3-нд говь, талын нутгаар, 6-нд нутгийн зарим газраар 14-16 м/с хүрч ширүүснэ. Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчмоор шөнөдөө 13-18 градус хүйтэн, өдөртөө 3 градус хүйтнээс 2 градус дулаан, Хэнтийн уулархаг нутаг, Эг, Үүр, Идэр, Тэс, Туул, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 8-13 градус хүйтэн, өдөртөө 0-5 градус, говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр шөнөдөө 1-6 градус, өдөртөө 9-14 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 3-8 градус хүйтэн, өдөртөө 3-8 градус дулаан байна.
2.Гал түймэр:
Хувийн өмчид гарсан: Нийслэлийн Сүхбаатар дүүргийн 19 дүгээр хорооны “Шарга морьт”-ын зуслангийн “Задгай”-д байшин шатаж байна гэсэн дуудлагыг 10.01-ний өдрийн 15:18 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах аврах 74 дүгээр ангийн алба хаагчид 4 км зам туулан 15:26 цагт, мөн дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах аврах 34 дүгээр ангийн алба хаагчид 15 км зам туулан 15:49 цагт тус тус очиход иргэн Б-гийн 5х7 метрийн хэмжээтэй байшин шатаж байсныг 30 минут ажиллаж унтраасан.
Сүхбаатар дүүргийн 19 дүгээр хорооны “Шарга морьт”-ын зуслангийн “Задгай” /автобусны 3 дугаар буудлын дэргэд/ байшин шатаж байна гэсэн дуудлагыг 10.01-ний өдрийн 17:01 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах аврах 74 дүгээр ангийн алба хаагчид 4 км зам туулан 17:11 цагт, мөн дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах аврах 34 дүгээр ангийн алба хаагчид 13 км зам туулан 17:35 цагт тус тус очиход иргэн О-гийн 8х8 метрийн хэмжээтэй 2 давхар байшин шатаж байсныг 32 минут ажиллаж унтраасан.
Сонгинохайрхан дүүргийн 41 дүгээр хороонд байшин шатаж байна гэсэн дуудлагыг 10.02-ны өдрийн 00:08 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 29 дүгээр ангийн алба хаагчид 3.5 км зам туулан 00:15 цагт очиход иргэн Н-ийн 7х7 метрийн хэмжээтэй байшингийн дээврийн хэсэг байсныг 40 минут ажиллаж унтраасан.
Баянгол дүүргийн 4 дүгээр хорооны “Задгай” /25 дугаар эмийн сангийн баруун талд/ авто замын зорчих хэсэгт суудлын автомашин шатаж байна гэсэн дуудлагыг 10.02-ны өдрийн 02:37 цагт хүлээн авсан. Чингэлтэй дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 10 дугаар ангийн алба хаагчид 1 км зам туулан 02:42 цагт очиход иргэн Г-гийн “Приус-20” загварын автомашины хөдөлгүүр шатаж байсныг 5 минут ажиллаж унтраасан.
3. Ой, хээрийн түймэр:
Ойн түймэр: Архангай аймгийн Цэнхэр сумын Цэнхэр багийн “Шивдэгийн гол” гэдэг газар /аймгийн төвөөс баруун урд зүгт 120 км, сумын төвөөс баруун урд зүгт 90 км-т/ ойн түймэр гарсан тухай дуудлагыг 09.28-ны өдрийн 12:30 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал тймэр, унтраах 51 дүгээр ангийн алба хаагчид, орон нутгийн иргэд ажиллаж, 09.28-ны өдрийн 19:15 цагт ойн түймрийг цурамд оруулсан бөгөөд бүрэн унтраахаар ажиллаж 10.01-ний өдрийн 15:50 цагт унтраасан бөгөөд тус сумын Байгаль орчны улсын хяналтын байчаагчид хүлээлгэн өгсөн. Түймэрт урьдчилсан байдлаар нийт 8 га ойн талбай өртөж шатсан.
4. Хүний үйл ажиллагаатай холбоотой осол:
Усны осол: Нийслэлийн Баянгол дүүргийн 25 дугаар хорооны “Задгай”-д Туул голын усанд эрэгтэй хүний цогцос байна гэсэн дуудлагыг 10.01-ний өдрийн 16:21 цагт хүлээн авсан. Нийслэлийн Аврах ангийн алба хаагчид 2.5 км зам туулан 16:34 цагт очиж нийслэлийн Баянгол дүүргийн 4 дүгээр хорооны харьяат иргэн Б /39 настай, эрэгтэй/-ын цогцсыг гаргаж Баянгол дүүрэг дэхь Цагдаагийн 2 дугаар хэлтсийн жижүүрийн бүрэлдэхүүнд шилжүүлэн өгсөн.
Төөрсөн, сураггүй болсон: Ховд аймгийн Дуут сумын Цагаан бургас багийн “Нэвтийн рашаан” гэдэг газар /аймгийн төвөөс баруун зүгт 71 км, сумын төвөөс зүүн зүгт 9 км-т/ мориор мал тууж явсан өсвөр насны хүүхэд сураггүй болсон тухай дуудлагыг 10.01-ний өдрийн 20:46 цагт хүлээн авсан. Тус сумын Засаг даргын Тамгын газрын ажилтнууд тус сумын харьяат малчин Г /15 настай, эрэгтэй/-ыг эрэн хайх ажиллагааг зохион байгуулж мөн өдрийн 21:05 цагт Хөх бэлчир багийн “Улаан говь” гэдэг газар /гэрээс нь баруун зүгт 7 км/-аас эсэн мэнд олсон.
Бусад төрлийн осол /аюул/: Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хорооны “Задгай” /Сансар худалдааны төвийн урд талд/ авто замын зорчих хэсэгт шатахуун асгарсан тухай дуудлагыг 10.01-ний өдрийн 13:28 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах аврах 26 дугаар ангийн алба хаагчид 12 км зам туулан 13:45 цагт очиход “Лонг-Бинг” загварын шатахуун тээвэрлэгч автомашины шатахууны сав /банк/ цоорсны улмаас шатахуун асгарсан байсныг элс, шороо асгаж саармагжуулсан.
ОНЦГОЙ БАЙДЛЫН ЕРӨНХИЙ ГАЗАР