Орхон аймгийн иргэд, олон нийтэд гамшгаас хамгаалах мэдлэг олгох “Аюулгүй амьдрах ухааны мэдлэг ойлголт” сургалт хоёрдахь өдрөө үргэлжилж байна.
Сургалтыг 5 ажлын хэсэг 5 чиглэлд зэрэг зохион байгуулж, гал түймэр, газар хөдлөлтөөс урьдчилан сэргийлэх дадлага, анхны тусламж үзүүлэх мэдлэгийг олгож, гамшгаас хамгаалах иж бүрэн сургуулийн хүрээнд зохион байгуулагдах нүүн шилжих дадлага сургуулийн талаар нэгсэн мэдээлэл өгч байна гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.