Ахмадуудаа хүлээн авч, хүндэтгэл үзүүлэв

J1A0049.jpg

Олон улсын ахмадын баярыг тохиолдуулан ОБЕГ-ын удирдлага болон Ахмадын хорооны удирдах зөвлөлөөс ахмад настнуудаа хүлээн авч, хүндэтгэл үзүүллээ.

Энэ үеэр ОБЕГ-ын Ахмадын хороо хийсэн ажлын тайлангаа тавьж, удирдах зөвлөлийг шинэчлэн батлах хурлаа хийлээ.

Тус хурлаар Ахмадын хорооны  удирдах зөвлөлийн гишүүнд 11 хүний нэр дэвшүүлж, С.Цогтбаатар, Ч.Батчулуун, Ч.Хүрэлтогоо, Ш.Алтанчимэг, Д.Энхмаа, М.Сүхбаатар, Ж.Цогтоо нарыг удирдах зөвлөлийн гишүүнээр, ОБЕГ-ын Ахмадын хорооны удирдах зөвлөлийн даргаар бэлтгэл хурандаа Ж.Цогтоог сонгож томиллоо. Харин хяналтын зөвлөлийн гишүүнээр Р.Батмэнд, Н.Нансал, Х.Мөнхжаргал нарыг сонгож, даргаар Н.Нансалыг ажиллуулахаар боллоо.

ОБЕГ-ын дарга, хошууч генерал Г.Ариунбуян, Тэргүүн дэд бөгөөд штабын дарга, бригадын генерал Ж.Чүлтэмсүрэн нар тус хурал, хүндэтгэлийн арга хэмжээнд оролцож, Олон улсын ахмадын өдрийг тохиолдуулан мэндчилгээ дэвшүүлж, зарим ахмад алба хаагчдыг Онцгой байдлын ерөнхий газрын шагналаар шагнаж, урамшуулсан юм.

Тодруулбал, “Онцгой байдлын албаны төлөө” 1-р зэргийн тэмдгээр бэлтгэл хурандаа Л.Тогтох, бэлтгэл дэд хурандаа Ц.Баасан, бэлтгэл хошууч Б.Дандарчулуун, Д.Цамба, бэлтгэл ахлагч н.Тайвантөр, “Жуух бичиг”-ээр Д.Бямбаа, М.Уранцэцэг, Ц.Гандулам нарын таван хүнийг шагнасан байна.

Мөн “Ахмадын хороо”-ны “Ахмадын алдар” хүндэт тэмдгээр бэлтгэл дэд хурандаа С.Оюунтунгалаг, Х.Диймаа, бэлтгэл хошууч Ч.Туяа, бэлтгэл ахлагч Ж.Хишигжаргал, Ц.Цэцэгмаа нарыг, Ахмадын хорооны дурсгалын зүйлээр Үйлчилгээний гавьяат ажилтан, бэлтгэл хурандаа С.Залуухүү,  Үйлчилгээний гавьяат ажилтан, бэлтгэл ахмад Ц.Тунгалаг, “Түмэн отог трейд” ХХК-ийн менежер Б.Хотолбаясгалан нарыг шагнав гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

scroll to top