Онцгой байдлын ерөнхий газар, Улсын онцгой комиссын Ажлын албанаас НҮБ-ын “Хүүхдийн сан”-тай хамтран зохион байгуулж байгаа “Коронавируст халдвар (ковид-19)-ын цар тахлын үеийн удирдлага, зохион байгуулалт, туршлага, сургамж, цаашдын чиг хандлага” сэдэвт хурлын нээлтийн ажиллагаа боллоо.
Нээлтийн ажиллагаанд ОБЕГ-ын дарга, хошууч генерал Г.Ариунбуян, НҮБ-ын Хүүхдийн сангийн суурин төлөөлөгч Эваристе Коуасси-Комлан нар оролцож, үг хэлсэн юм.
Улсын онцгой комиссын гишүүн байгууллагууд, 21 аймгийн Онцгой комиссын төлөөлөл гамшгийн эрсдэлийг бууруулах, коронавируст халдвар (Ковид-19)-т цар тахлын чиглэлээр судалгаа хийдэг гадаад, дотоодын эрдэмтэн, судлаачид, холбогдох талуудын бодлого боловсруулагчид, мэргэжилтнүүд хуралд оролцож байна гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.