Аймгийн Онцгой байдлын газраас айл, өрхийн галын аюулгүй байдлыг хангуулах, болзошгүй гал түймрээс урьдчилан сэргийлэх мэдлэг, ойлголтыг ард иргэдэд өгөх зорилгоор “Ахуйн хүрээний аюулгүй галлагаа, өвс” нэгдсэн арга хэмжээг Баруун-Урт сумын Засаг даргын Тамгын газартай хамтран зохион байгууллаа.
Тус арга хэмжээ нь Монгол Улсын Шадар сайдын баталсан “Гэр хорооллын айл өрхийн галын аюулгүй байдлыг хангуулах нэгдсэн арга хэмжээ”-ий хүрээнд зохион байгуулагдсан юм.
“Ахуйн хүрээний аюулгүй галлагаа, өвс” арга хэмжээний үеэр Баруун-Урт сумын 1-9 дүгээр багийн нийт 255 өрхийн галын аюулгүй байдлыг шалган, 500 гаруй иргэнд гал түймрийн аюулаас урьдчилан сэргийлэх, аюулгүй байдлаа хангах заавар зөвлөмжийг өгч, гарын авлага тарааж ажиллалаа гэж Сүхбаатар аймгийн Онцгой байдлын газраас мэдээллээ.