Сонсогчид албаны музейтэй танилцаж, гамшгаас хамгаалах мэдлэгээ сорив

viber_image_2022-10-05_16-39-36-405.jpg

Онцгой байдлын албаны музейн нээлттэй үйл ажиллагааны хүрээнд Дотоод хэргийн их сургуулийн Онцгой байдлын сургуулийн Ахлагчийн сургууль, холбооны бага мэргэжилтэн бэлтгэх дамжааны сонсогчид өнөөдөр музейг үзэж, албаны түүхэн замнал, үйл ажиллагааны чиг үүрэгтэй танилцлаа.

Энэ үеэр танин мэдэхүйн болон Онцгой байдлын албаны талаар хөгжөөнт “Алтан хонх” тэмцээнийг зохион байгуулж, шалгарсан сонсогчдыг шагнаж урамшуулав.

Мөн сонсогчид ОБЕГ-ын дэргэдэх Гамшгийн шуурхай удирдлага, зарлан мэдээллийн төвтэй танилцсан юм гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

scroll to top