Усан хангамжийн судалгааг гаргав

309993178_400737248929698_1458107232251098115_n-76tkqmionz7hvnaz76y3ud1417uwyjyqgtehhwmyhj4.jpg

Говьсүмбэр аймгийн нутаг дэвсгэрийн хэмжээнд гал түймрийн аюулаас урьдчилан сэргийлэх, бэлтгэл бэлэн байдлыг хангах, болзошгүй хохирлыг бууруулах зорилгоор усан хангамжийн судалгааг гаргах хяналт шалгалтыг хийлээ.

Тус хяналт шалгалтыг аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газар, “Ус-Ду” ОНӨААТҮГ-тай хамтран зохион байгуулсан юм.

Шалгалтын хүрээнд усан хангамжийн хаяг байршлыг тодотгон, бэлтгэл бэлэн байдлыг хангуулж, гал түймрийн нөхцөл байдал хүндэрсэн үед гал унтраах автомашиныг саадгүй усаар хангах нөхцөлийг бүрдүүлэх юм гэж Говьсүмбэр аймгийн Онцгой байдлын газраас мэдээллээ.

scroll to top