Дотоод хэргийн их сургуулийн 2021-2022 оны хичээлийн жилийн “Тэргүүний багш”-аар Онцгой байдлын сургуулийн Гал түймэртэй тэмцэх албаны тэнхимийн багш, доктор (Ph.D), дэд хурандаа Б.Энхтүвшин, бүрэлдэхүүн сургуулиудын “Тэргүүний багш”-аар Ахлагчийн сургуулийн Онцгой байдлын албаны тэнхимийн ахлах багш, хошууч Б.Цэнд нар шалгарлаа.
Ажлын гүйцэтгэл, үр дүнг үнэлэх журмын дагуу шалгаруулалтыг есдүгээр сарын 01-29-ний өдрүүдэд хоёр үе шаттайгаар зохион байгуулсан юм гэж ДХИС-ийн Онцгой байдлын сургуулиас мэдээллээ.