Аймгийн Онцгой комиссын бүрэлдэхүүнтэй уулзаж, заавар, зөвлөмж өглөө

IMG-4437-76tz057he36doge13wx4siz98vsdno3lwi0llg8k5z4.jpg

Хөдөө аж ахуйн салбарын байгалийн болзошгүй гамшиг, эрсдэлээс урьдчилан сэргийлэх, 2022-2023 оны өвөлжилт, хаваржилтын бэлтгэл ажлын явцыг хянах, отор нүүдлийн зохицуулалтыг газар дээр нь үзэж танилцах, мэргэжил арга зүйн дэмжлэг үзүүлэх, улирлын шинж чанартай цаг агаарын өөрчлөлтийн төлөв байдалд тулгуурлан ган, зудын эрсдэлийн ерөнхий үнэлгээ хийх зорилготой Улсын Онцгой комиссоос томилсон шуурхай ажлын хэсэг өнөөдөр Баянхонгор аймагт ажиллаж байна.

УОК-ын нарийн бичгийн дарга, дэд хурандаа Т.Баярхүүгээр ахлуулсан шуурхай бүлгийн гишүүд аймгийн Засаг дарга Д.Мөнхсайхан болон аймгийн Онцгой комиссын бүрэлдэхүүнтэй уулзаж, өвөлжилт, хаваржилтын бэлтгэл ажлын явц мэдээлэлтэй танилцлаа.

Мөн зарим сумд болон малчин өрхөөр орж, малчидтай уулзалт хийн, бодит байдалтай танилцаж,  цаашид хэрхэн ажиллах талаар заавар зөвлөмж өглөө гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

scroll to top