Гамшгаас хамгаалах иж бүрэн сургуулийн хүрээнд Орхон аймгийн гамшгаас хамгаалах алба, мэргэжлийн ангийн бүрэлдэхүүнд мэдлэг олгох танхимын сургалтыг зохион байгууллаа.
Сургалтыг ОБЕГ, Булган, Орхон аймгийн Онцгой байдлын газруудын холбогдох мэргэжилтнүүд удирдан явуулж, газар хөдлөлтийн гамшгийн тухай ойлголт, эрсдэлийг бууруулах арга зам, ахуйн гал түймрийн аюулгүй байдал, хүн нэг бүрийн үүргэвчний иж бүрдэл сэдвээр мэдээлэл өгсөн юм.
Мөн гамшиг, ослын үед гарын доорх материал ашиглан өөрийгөө болоод бусдыг авран хамгаалах талаар дадлага хийлгэсэн тус сургалтад аймгийн 43 байгууллагын гамшгаас хамгаалах алба, мэргэжлийн ангийн 500 орчим ажилтан, алба хаагч хамрагдлаа гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.