Аймгийн аюулгүйн нөөцөд 200 тн өвсийг бэлтгэж байна

309714873_399013032440994_2238253643668817221_n.jpg

Говь-Алтай аймгийн хэмжээнд хагас жилийн мал тооллогоор нийт 4,236.1 мянган толгой мал тоологдсоноос аймгийн дотоодын хэрэгцээнд 358.8 мянган толгой мал, зах зээлд 897.7 мянган толгой мал, нийт 1,256.5 мянган толгой малыг нийлүүлж, 2,979.6 мянган толгой мал өвөлжиж, хаваржих урьдчилсан тооцоо гарсан байна.

Зудын эрсдэлийн үнэлгээгээр Бугат, Дэлгэр, Тайшир, Тонхил, Төгрөг, Цогт, Цээл сумдад зудын эрсдэл их, бусад сумдад дунд гэсэн үнэлгээ гарсан учраас өвөлжилтийн бэлтгэл ажлыг долдугаар сарын сүүл үеэс эхлүүлжээ.

 Тус ажлын хүрээнд аймгийн аюулгүйн нөөцөд бэлтгэх 200 тн өвсний тодорхой хувийг “Газар тариалан, жимс жимсгэнэ” төсөл арга хэмжээний хүрээнд Хүнс, хөдөө аж ахуйн газрын техник дундын үйлчилгээнд нийлүүлэгдсэн трактор, техник тоног төхөөрөмжийг ашиглан Дархан-Уул аймгаас бэлтгэх ажлыг зохион байгуулж байна.

 Өнөөдрийн байдлаар аймгийн Засаг дарга О.Амгаланбаатар аюулгүйн нөөцийн өвсийг тээвэрлэж ирэх ажлыг гардан зохион байгуулж, аймгийн аюулгүйн нөөцөд 50тн тэжээл, сумдын аюулгүйн нөөцөд өвс 50 тн, тэжээл 30 тн-оос доошгүй бэлтгэх, иргэд малчдыг нэмэлт өвс тэжээл бэлтгэх, бэлчээрийн даац хэтэрсэн сумдын малын тоог бууруулах, зах зээлийн эргэлтэд оруулах зэрэг ажлуудыг үе шаттайгаар зохион байгуулж, хяналт тавин ажиллаж байгааг УОК-ын нарийн бичгийн дарга, дэд хурандаа Т.Баярхүүгээр ахлуулсан ажлын хэсэгт танилцууллаа.

Ажлын хэсгийн бүрэлдэхүүн энэ үеэр мал, аж ахуйн өвөлжилтийн бэлтгэл ажил, хадлан тэжээл, малын халдварт өвчлөл, вакцинжуулалтын явц байдалтай танилцаж, санал хүсэлтийг хүлээн авч, тодорхой хариултуудыг өгсөн юм.

Мөн техник дундын үйлчилгээний трактор, тоног төхөөрөмжийг ашиглан аюулгүйн нөөцөд өвс, тэжээл нөөцөлж байгааг сайшаан онцоллоо гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

scroll to top