Нийслэлийн хүрээний анги, байгууллагуудад иж бүрэн шалгалт явагдаж байна

307713362_10159051286887717_7081101117455898143_n.jpg

Онцгой байдлын ерөнхий газрын даргын тушаалаар  Хяналт шалгалтын газрын дарга, хурандаа Б.Батболдоор ахлуулсан ажлын хэсэг нийслэлийн хүрээний анги, байгууллагуудад иж бүрэн шалгалтыг зохион байгуулан ажиллаж байна.

Ажлын хэсэг Налайх, Сонгинохайрхан дүүргийн Онцгой байдлын хэлтсүүдэд хяналт шалгалт явуулж дууссан бол өнөөдөр Чингэлтэй дүүргийн Онцгой байдлын хэлтэст ажиллаж байна.

Тус хяналт шалгалтаар  байгууллагын үндсэн ажлын гүйцэтгэл, алба хаагчдын мэргэжлийн ур чадварын түвшин, ёс зүйн төлөвшил, хандлага, цэрэгжилт, жагсаалч байдал, алба хаагчдын нийгмийн баталгааг хангах талаар болон эрүүл мэндийг хамгаалах чиглэлээр авсан арга хэмжээ, 2020, 2021, 2022 оны санхүүгийн үйл ажиллагаанд шалгалт хийж байгаа юм гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

scroll to top