Сургалт танхимын дадлага, сургуулилтаар үргэлжилж байна

viber_image_2022-10-07_13-19-38-168.jpg

Иргэний аюулгүй байдлын салбарт хамтран ажиллах тухай Монгол Улсын Засгийн газар болон Бүгд Найрамдах Франц Улсын Засгийн газар хоорондын хэлэлцээрийн дагуу “Нийслэлийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах ангийн алба хаагчдын сургалт”-ыг 2022 оны 10 дугаар сарын 03-ны өдрөөс 10 дугаар сарын 15-ны өдрүүдэд Гал түймэр унтраах, аврах 26 дугаар ангид зохион байгуулж байна.

Сургалтад нийт НОБГ-ын Гал түймэр унтраах, аврах 10, 26, 63 дугаар ангиудын захирагч, ангийн захирагчийн орлогч, салааны захирагч, салааны захирагчийн туслах, бага дарга нарын нийт 21 алба хаагч хамрагдаж байна гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

scroll to top