Гамшгаас хамгаалах иж бүрэн сургуулийн бодлого, төлөвлөгөөний дагуу төмөр зам, уул уурхайн осол, газар хөдлөлтийн гамшгийн голомтод эрэн хайх, аврах ажиллагааны мэргэжлийн ангийн дууриалган үзүүлэх сургуулиудыг зохион байгууллаа.
Дээрх дадлага сургуулиудад орон нутгийн гамшгаас хамгаалах албад, мэргэжлийн ангийн нийт 670 гаруй алба хаагч оролцсон юм.
Уул, уурхайн ослын үеийн дадлага сургуульд ОБЕГ-ын Уул уурхайн аврах ангийн алба хаагчид хамтран оролцсон бол газар хөдлөлтийн гамшгийн голомтод эрэн хайх, аврах ажиллагааны дадлага сургуулийн үеэр ОБЕГ-ын Агаараас эрэн хайх, аврах ангийн алба хаагчид нисдэг тэргээр аврах ажиллагааг зохион байгуулсан анхны иж бүрэн сургууль боллоо гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.