Шуурхай бүлэг Ховд, Баян-Өлгий аймагт ажиллав

109F37EB-9739-4D91-81BA-CBE2286E876A.jpeg

Улсын Онцгой комиссын Нарийн бичгийн дарга, дэд хурандаа Т.Баярхүүгээр ахлуулсан шуурхай бүлэг Ховд, Баян-Өлгий аймагт ажиллалаа.

Энэ үеэр өвөлжилтийн бэлтгэл ажил, өвс тэжээлийн нөөц бүрдүүлэлт, хариу арга хэмжээний төлөвлөлттэй газар дээр нь танилцсан юм.

Мөн зарим сумд болон малчин өрхөөр орж, малчидтай уулзалт хийж, цаашид хэрхэн ажиллах талаар заавар зөвлөмж өглөө гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

scroll to top