Герман Улсын “Weber Rescue Systems’ компаниас Падерборн хотноо аврах ажиллагааны дадлага сургуулийг зохион байгуулж байна.
Энэ сарын 05-10-ны өдрүүдэд зохион байгуулагдаж, 20 улсын 800 гаруй аврагч, гал сөнөөгчид хамрагдаж байгаа тус сургалтад Онцгой байдлын ерөнхий газар болон төв, орон нутгийн Онцгой байдлын байгууллагын алба хаагчид оролцож байгаа юм.
Энэхүү сургалт нь тус компанийн үйлдвэрлэдэг аврах ажиллагааны багаж хэрэгслийг ашигладаг улс орны аврагч, алба хаагчид хамрагдаж туршлага солилцдог, олон улсын хэмжээнд хамгийн олон аврагчийг нэг дор цуглуулдгаараа онцлогтой юм гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.