Аюулт үзэгдэл ослын нөхцөл байдлын мэдээ

1. Цаг агаар:

Өнгөрсөн хоногт: Нийт нутгаар цаг агаар тогтуун байлаа.

  Өнөөдөр:  Баруун болон төвийн аймгуудын нутгаар үүлэрхэг, Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар хур тунадас орно. Бусад нутгаар багавтар үүлтэй, хур тунадас орохгүй.  Салхи баруун болон төвийн аймгуудын нутгаар баруун хойноос, бусад нутгаар баруун өмнөөс 5-10 м/с, Алтайн салбар уулсаар 12-14 м/с хүрч ширүүснэ. Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Завхан голын эхээр 2-7 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 13-18 градус, бусад нутгаар 8-13 градус дулаан байна.

  Улаанбаатар хотод: Үүлшинэ, хур тунадас орохгүй, салхи баруун өмнөөс 4-9 м/с, 11-13 градус дулаан байна.

Төлөв байдал:  13-нд Хөвсгөлийн уулархаг нутгаар, 14-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 15-нд төв, зүүн аймгуудын нутгийн зарим газраар цас орно. Салхи ихэнх хугацаанд 5-10 м/с, 13, 14-нд нутгийн хойд хэсгээр, 15-нд нутгийн зарим газраар 12-14 м/с хүрч ширүүснэ. Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчмоор шөнөдөө 11-16 градус хүйтэн, өдөртөө 2-7 градус дулаан, Хэнтийн уулархаг нутаг, Эг, Үүр, Идэр, Тэс, Туул, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 7-12 градус хүйтэн, өдөртөө 5-10 градус дулаан, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 3 градус дулаанаас 2 градус хүйтэн, өдөртөө 12-17 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 2-7 градус хүйтэн, 8-13 градус дулаан байна.15-нд нутгийн хойд хэсгээр бага зэрэг хүйтэрнэ.

2.Гал түймэр:

– Хувийн өмчид гарсан: Хэнтий аймгийн Өмнөдэлгэр сумын Гурванбаян багийн “Бархираагийн-Ам” гэдэг газар /аймгийн төвөөс баруун хойд зүгт 89 км-т, сумын төвөөс зүүн хойд зүгт 35 км-т/ Өвөлжөө шатаж байна гэсэн дуудлагыг 10.10-ны өдрийн 02:36 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах салбарын алба хаагчид 89 км замыг туулан очиход малчин П-ийн 50х5 метрийн хэмжээтэй өвөлжөө, бууц шатаж байсныг 13 цаг 12 минут ажиллаж унтраасан.

Завхан аймгийн Тосонцэнгэл сумын Идэр багийн “Хавангийн-Өвөлжөө’’ гэдэг газар /аймгийн төвөөс зүүн хойд зүгт 198 км, сумын төвөөс хойд зүгт 17 км-т/ хураалттай өвс шатаж байна гэсэн дуудлагыг 10.10-ны өдрийн 06:28 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Тосонцэнгэл сум дахь Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 39 дүгээр ангийн алба хаагчид 17 км зам туулан очиход иргэн Д-ын 11 тонн өвс шатаж байсныг 3 цаг 36 минут ажиллаж унтраасан.

Увс аймгийн Улаангом сумын 6 дугаар багийн “Тээврийн хороо”-ны 13 дугаар гудамжинд амбаар шатаж байна гэсэн дуудлагыг 10.10-ны өдрийн 11:55 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 41 дүгээр ангийн алба хаагчид 1 км зам туулан очиход иргэн М-ын 3х4 метрийн хэмжээтэй амбаар, 6 ханатай гэр шатаж байсныг 6 минут ажиллаж унтраасан.    

Нийслэлийн Баянзүрх дүүргийн 5 дугаар хорооны “Монел”-ийн 12 дугаар гудамжинд гэр шатаж байна гэсэн дуудлагыг 10.10-ны өдрийн 13:17 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 63 дугаар ангийн алба хаагчид 4.5 км зам туулан очиход иргэн Э-ны 5 ханатай гэр, “Сонато-6” загварын автомашин галын дөлд хайрагдан шатаж байсныг 10 минут ажиллаж унтраасан.    

Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 41 дүгээр хорооны Үер-ийн 1 дүгээр гудамжинд хашаа шатаж байна гэсэн дуудлагыг 10.10-ны өдрийн 15:45 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 29 дүгээр ангийн алба хаагчид 4.5 км зам туулан очиход иргэн Ц-ын хашаа, 2 орчим га талбайд шар өвс шатаж байсныг 40 минут ажиллаж унтраасан. 

Нийслэлийн Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хорооны “Зуун мод” зуслангийн Задгай шар өвс шатаж байна гэсэн дуудлагыг 10.10-ны өдрийн 17:07 цагт хүлээн авсан. Сүхбаатар дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах аврах 74 дүгээр ангийн алба хаагчид 5.5 км замыг туулан 17:14 цагт очиж 6 минут ажиллаж унтраасан.

Хэнтий аймгийн Хэрлэн сумын 3 дугаар багийн 20 дугаар гудамжинд хашаа шатаж байна гэсэн дуудлагыг 10.10-ны өдрийн 17:19 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 32 дугаар ангийн алба хаагчид 2.5 км зам туулан очиход иргэн М-ийн хашаа шатаж байсныг 38 минут ажиллаж унтраасан.

Хэнтий аймгийн Хэрлэн сумын 1 дүгээр багийн 3 дугаар гудамжинд амбаар шатаж байна гэсэн дуудлагыг 10.10-ны өдрийн 18:18 цагт хүлээн авсан.  Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 32 дугаар ангийн алба хаагчид 1 км зам туулан очиход иргэн О-ийн 3х3 метрийн хэмжээтэй амбаар шатаж байсныг 5 минут ажиллаж унтраасан.  

Хөвсгөл аймгийн Цагаан-Уул сумын Тосон багийн “Өвөр асгатын-Эх” гэдэг газар /аймгийн төвөөс баруун зүгт 117 км-т, сумын төвөөс зүүн урд зүгт 21 км-т/ Өөрөө буулгагч автомашинд ачиж явсан өвс шатаж байна гэсэн дуудлагыг 10.10-ны өдрийн 17:38 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Цагаан-Уул суман дахь Гал түймэр унтраах, аврах 73 дугаар ангийн алба хаагчид 21 км зам туулан очиход Орхон аймгаас Завхан аймгийн чиглэлд өвс ачин зорчиж явсан иргэн У-ын “Хово” загварын өөрөө буулгагч автомашин дээр ачиж явсан 20 тонн өвс шатаж байсныг 5 цаг 58 минут ажиллаж унтраасан. 

Баян-Өлгий аймгийн Өлгий сумын “Хөх хад” багийн 7 дугаар гудамжинд байшин шатаж байна гэсэн дуудлагыг 10.10-ны өдрийн 19:43 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 31 дүгээр ангийн алба хаагчид 4 км зам туулан очиход иргэн Х-н 8х8 метрийн хэмжээтэй байшин шатаж байсныг 24 минут ажиллаж унтраасан.

Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 18 дугаар хорооны “Задгай” Хогийн цэгт хог шатаж байна гэсэн дуудлагыг 10.11-ний өдрийн 04:21 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах аврах 26 дугаар ангийн алба хаагчид 2 км зам туулан 04:25 цагт очиход хогийн цэг шатаж байсныг 30 минут ажиллаж унтраасан.

Төв аймгийн Батсүмбэр сумын Баянгол багийн “Моностой” гэдэг газар /аймгийн төвөөс хойд зүгт 138 км, сумын төвөөс зүүн хойд зүгт 16 км-т/10.11-ний өдрийн 04:30 цагт байшин шатсан тухай мэдээллийг хүлээн авсан. Моностой амралтын газрын 4х4 метрийн хэмжээтэй байшин шатсаныг тус амралтанд амрагч 9 хүн ажиллаж унтраасан тухай мэдээллийг иргэн Г 05:17 цагт аймгийн Онцгой байдлын газарт ирүүлсэн.

3. Ой, хээрийн түймэр:

– Хээрийн түймэр: Дорнод аймгийн Чулуунхороот сумын Галуут багийн “Хайлан-Уул” гэдэг газар /аймгийн төвөөс зүүн хойд зүгт 330 км-т, сумын төвөөс баруун зүгт 80 км-т/ Хээрийн түймэр гарсан тухай дуудлагыг 10.10-ны өдрийн 13:10 цагт хүлээн авсан. Хилийн цэргийн 0275 дугаар ангийн алба хаагчид, Чулуунхороот сумын Засаг даргын Тамгын газар, Дашбалбар сумын сумын Засаг даргын Тамгын газрын ажилтнууд хээрийн түймрийг унтраахаар ажиллаж 22:07 цагт унтраасан. 

Сэлэнгэ аймгийн Мандал сумын Хэрх багийн “Баавгайтын-Ам” гэдэг газар /аймгийн төвөөс зүүн урд зүгт 227 км-т, сумын төвөөс урд зүгт 12 км-т/ Хээрийн түймэр гарсан тухай дуудлагыг 10.10-ны өдрийн 15:11 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Мандал сум дахь Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 19 дүгээр ангийн алба хаагчид ажиллаж 17:00 цагт унтраасан.

Хөвсгөл аймгийн Эрдэнэбулган сумын Зэрлэг багийн “Бууралын гол” гэдэг газар /аймгийн төвөөс зүүн хойд зүгт 310 км, сумын төвөөс зүүн хойд зүгт 70 км-т / хээрийн түймэр гарсан тухай дуудлагыг 10.10-ны өдрийн 18:00 цагт хүлээн авсан. Хилийн цэргийн 0257 дугаар ангийн 10 дугаар заставын алба хаагчид, орон нутгийн иргэд түймрийг унтраахаар ажиллаж 19:40 цагт цурамд оруулсан бөгөөд унтраахаар ажиллаж байна.   

Төв аймгийн Мөнгөнморьт сумын Жаргалант багийн “Наран” гэдэг газар /аймгийн төвөөс зүүн хойд зүгт 206 км-т, сумын төвөөс зүүн хойд зүгт 12 км-т/ хээрийн түймэр гарсан тухай дуудлагыг 10.10-ны өдрийн 15:48 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Мөнгөнморьт сум дахь Гал түймэр унтраах, аврах 75 дугаар ангийн алба хаагчид, Мөнгөнморьт сумын Засаг даргын Тамгын газрын ажилтнууд, орон нутгийн иргэд хээрийн түймрийг унтраахаар ажиллаж 16:40 цагт цурамд оруулсан бөгөөд 18:30 цагт унтраан Жаргалант багийн Засаг даргад хүлээлгэн өгсөн.

Дорнод аймгийн Баянтүмэн сумын Жаргалант багийн “Дунд худаг” гэдэг газар /аймгийн төвөөс зүүн урд зүгт 60 км-т, сумын төвөөс зүүн урд зүгт 35 км-т/ Хээрийн түймэр гарсан тухай мэдээллийг 10.10-ны өдрийн 16:37 цагт хүлээн авсан. Орон нутгийн иргэд ажиллаж 17:15 цагт унтраасан тухай мэдээллийг аймгийн Онцгой байдлын газраас ирүүлсэн.  

3. Хүний үйл ажиллагаатай холбоотой осол:

Төөрсөн, сураггүй болсон: Сэлэнгэ аймгийн Цагааннуур сумын Оргих багийн “Гурван шар” гэдэг газар /аймгийн төвөөс баруун урд зүгт 150 км, сумын төвөөс баруун урд зүгт 60 км/-т 09.26-ны өдөр Цагааннуур сум руу самар түүхээр 8 хүн явснаас иргэн Ө нь 09.30-ны өдрийн 02:00 цагаас хойш сураггүй алга болсон тул эрэн хайх ажиллагаанд дэмжлэг үзүүлнэ үү гэсэн хүсэлтийг аймгийн Цагдаагийн газраас 10.06-ны өдрийн 12:20 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах анги, аймгийн Цагдаагийн газрын алба хаагчид, сумын Засаг даргын Тамгын газрын ажилтнууд, ар гэрийнхэн Алтанбулаг сумын харьяат иргэн Ө /43 настай, эрэгтэй/-ыг 10.10-ны өдрийн 07:30 цагаас 17:00 цаг хүртэл Оргих багийн Гурван шар гэдэг газраас баруун зүгт Нарангийн даваа гэдэг газар хүртэл 25 км-т эрэн хайх ажиллагааг зохион байгуулсан боловч үр дүнд хүрээгүй тул ар гэрийнхэнтэй нь зөвшилцөж зогсоосон.  

ОНЦГОЙ БАЙДЛЫН ЕРӨНХИЙ ГАЗАР

scroll to top