Алба хаагчид спортын мастер, дэд мастер цолыг хүртлээ

310126432_5251235771654403_8548293330634228944_n.jpg

Биеийн тамир, спортын улсын хорооны даргын тушаалаар НОБГ-ын Багануур дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 64 дүгээр ангийн гал унтраах автомашины жолооч, ахлах ахлагч О.Эрдэнэчулуун олс таталтын “Спортын мастер” цол, гал сөнөөгч, ахлах ахлагч Г.Пүрэвбаатар “Спортын дэд мастер” цолыг тус тус хүртлээ.

Ахлах ахлагч О.Эрдэнэчулуун нь Онцгой байдлын байгууллагад 8 дахь жилдээ үүрэг гүйцэтгэж байгаа бол 2019 оноос хойш олс таталтын спортоор хичээллэж байна. 

Энэ хугацаанд  2019 оны улсын аваргаас алт, дүүргийн аварга шалгаруулах тэмцээнээс алт, 2022 онд Онцгой байдлын байгууллагын спортын их наадмын олс таталтын төрөлд алт, Багануур, Багахангай, Налайх дүүргийн залуучуудын аварга шалгаруулах тэмцээнээс алт,  2022 оны улсын аварга шалгаруулах тэмцээнээс мөн л алтан медалийг хүртжээ.

Харин ахлах ахлагч Г.Пүрэвбаатар нь Онцгой байдлын байгууллагад 11 дэх жилдээ ажиллаж байгаа бол олс таталтын спортоор 2022 оноос эхлэн хичээллэж байна.

Энэ хугацаанд Онцгой байдлын байгууллагын спортын их наадмаас алт, Багануур, Багахангай, Налайх дүүргийн залуучуудын аварга шалгаруулах тэмцээнээс алт,  2022 оны улсын аварга шалгаруулах тэмцээнээс алтан медалийг хүртээд байна.

Алба хаагчид нь Багануур дүүргийн олс таталтын шигшээ багийн тамирчид юм гэж НОБГ-ын Багануур дүүргийн Онцгой байдлын хэлтсээс мэдээллээ.

scroll to top