Хятад улс нарыг судлах огторгуйн дуран хөөргөжээ

63437ba2b9224.jpeg

Хятад улс нарыг судлах Куафү-1 огторгуйн дуранг ням гарагт амжилттай хөөргөлөө.

Шинэчлэн сайжруулсан уг дуран авайг Бээжингийн цагаар 07 цаг 43 минутад Хятадын хойд нутагт орших Зюцюань сансрын буудлаас “CZ-2D” зөөгч пуужингаар хөөргөсөн байна. Сансрын дуран орох ёстой тойрог замдаа орсон тул хөөргөлтийг амжилттай болсонд тооцжээ. 

Куафү-1 нь нарны дэлбэрэлт ба титмийн массын ялгаралт гэж нэрлэгддэг нарны гаднах агаар мандлаас үүсэх том плазмын үүлний дэлбэрэлт гэсэн хоёр төрлийн үйл явцыг судлах зориулалттай юм. Үүнээс гадна, нарны соронзон орны шинж чанарыг судлахад ашиглах аж. Эрдэмтэд титмийн массын ялгаралт ба нарны соронзон орон хоорондоо холбоотой эсэхийг тогтоохыг оролдох гэнэ. Түүнчлэн энэхүү дуранг сансрын цаг агаарыг урьдчилан таамаглахад ашиглахаар төлөвлөжээ. 

Хятадын шинжлэх ухааны академиас мэдээлснээр, Куафү-1 нь дэлхийн гадаргуугаас 720 км-ийн зайд нарны синхрон тойрог замд ажиллана. 

Уг төхөөрөмжид огторгуйн дурангийн функц, соронзон орны хэмжих төхөөрөмж болон рентген дулааны зураг авагчийн функцийг хавсаргажээ. Куафү-1 тойрог замд дөрвөн жил ажиллах төлөвтэй байна.

Хятад улс нарны дэлбэрэлтийн физик шинж чанарыг судлах анхны аппарат болох Сихэ-г өнгөрсөн оны 10 дугаар сард хөөргөсөн билээ. 

scroll to top