НОБГ-ын Чингэлтэй дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 10 дугаар ангийн гал сөнөөгч, ахлах ахлагч Б.Хосбаяр “Мандал даатгал” ХХК-аас 13 дахь удаагаа зохион байгуулж байгаа “Мандал эрсдэлийн форум” үеэр “Эрсдэлийн баатар”-аар тодорч, 20 сая төгрөгийн мөнгөн шагнал хүртлээ.
“Мандал даатгал” ХХК-аас эрсдэлтэй тэмцсэн, эрсдэлийн удирдлагыг амжилттай хэрэгжүүлсэн иргэн, аж, ахуйн нэгж, байгууллага, аврагчдаас “Эрсдэлийн баатар”-уудыг анх удаагаа тодруулж байгаа юм.
Ахлах ахлагч Б.Хосбаяр нь Онцгой байдлын байгууллагад 2004 оноос хойш 18 дах жилдээ үүрэг гүйцэтгэж байна.
Энэ хугацаанд гал түймэр, гамшиг, ослын дуудлагаас 470 гаруй хүний амь насыг авран хамгаалсан байна гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.