ОБЕГ-ын Ажиллагааны удирдлагын газрын дарга, хурандаа Б.Мандахгэрэлээр ахлуулсан ажлын хэсгийн бүрэлдэхүүн Хөвсгөл аймагт Гамшгаас хамгаалах бэлэн байдлын үзлэгийг зохион байгуулж байна.
Ажлын хэсэг тус аймгийн Төмөрбулаг, Жаргалант, Шинэ-Идэр, Галт, Түнэл, Чандмань-Өндөр, Цагаан-Үүр, Эрдэнэбулган сумдад үзлэг шалгалтыг хийж байгаа юм.
Онцгой комисс, сум орон нутгийн мэргэжлийн ангийн үйл ажиллагаа, бэлтгэл бэлэн байдал, иргэд олон нийтэд гамшгаас хамгаалах сургалт дадлага зохион байгуулсан байдлыг шалган, мэргэжил арга зүйн зөвлөгөө өгч ажиллаж байна гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.