ОУХМ Г.Ануужин Азийн аваргаас хос хүрэл медаль хүртлээ

2c756a2fb8b0a87ff486631bb27c1cda.png

Бахрейны Манама хотноо болж байгаа хүндийн өргөлтийн Ази тивийн аварга шалгаруулах тэмцээний эмэгтэйчүүдийн 71 кг-ийн жинд ОБЕГ-ын харьяа “Аврагч” биеийн тамир техник спорт хорооны тамирчин, ОУХМ Г.Ануужин хошой хүрэл медаль хүртлээ.

Тэрээр огцом өргөлтөөр 99 кг өргөж хүрэл, түлхэлттэй өргөлтөөр 116 кг өргөж V байрт шалгаран, нийлбэр дүнгээр 215 кг өргөсөн амжилтаар хүрэл медалийн эзэн болоод байна.

ОУХМ Г.Ануужин нь Азийн залуучуудын аварга шалгаруулах тэмцээний мөнгө, дэлхийн аваргын цомын эзэн юм гэж ОБЕГ-ын харьяа “Аврагч” биеийн тамир техник-спорт хорооноос мэдээллээ. 

scroll to top