Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Франц Улсын Засгийн газар хооронд байгуулсан Иргэний аюулгүй байдлын салбарт хамтран ажиллах тухай хэлэлцээрийн хүрээнд Онцгой байдлын ерөнхий газраас НОБГ-ын Гал түймэр унтраах, аврах ангийн алба хаагчдын сургалтыг энэ сарын 4-13-ны өдрүүдэд зохион байгууллаа.
Сургалтад нийслэлийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 10, 26, 63 дугаар ангийн нийт 20 орчим алба хаагч хамрагдсан юм.
Алба хаагчид шатахуун тээвэрлэх автомашинд болон томоохон хэмжээний үйлдвэрлэлийн барилгад гарсан гал түймрийг унтраах сэдвийн хүрээнд шатах тослох материал болон томоохон хэмжээний үйлдвэр, агуулах, шатахуун тээвэрлэх автомашин, цахилгаан, хийн хөдөлгүүртэй автомашинд гарсан гал түймрийн онцлог, унтраах арга зүйн талаар мэдлэг, чадвараа дээшлүүллээ гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.