Сургалт хоёрдахь өдрөө үргэлжилж байна

IMG_9588.jpg

“Гамшгийн эрсдэлийн удирдлагад мэдээлэл, харилцаа холбооны технологийг ашиглах” нь сэдэвт  сургалт хоёрдахь өдрөө үргэлжилж байна.

Цахим болон танхим хосолсон тус сургалтаар гамшгийн эрсдэлийн удирдлагад шаардлагатай өгөгдлийг тодорхойлох, эрсдэл, түүнийг тэсвэрлэх чадавх болон нөлөөллийг таамаглах, гамшгийн эрсдэлийг бууруулахад мэдээлэл, харилцаа холбоог ашиглах нь, гамшгийн аюулыг бууруулах, бэлэн байдлыг хангах, дасан зохицоход мэдээлэл, харилцаа холбооны технологи ашиглах сэдвээр оролцогчдод мэдээлэл өгч байгаа юм.

Азийн технологийн хүрээлэнгийн геоинформатикийн төвийн мэргэжилтнүүд, Твенте их сургуулийн дэлхийн системийн шинжилгээний тэнхимийн багш нар болон ОБЕГ-ын холбогдох мэргэжилтнүүд сургалтыг удирдан явуулж, гамшгийн эрсдэлийг бууруулах, урьдчилан сэргийлэх, хариу арга хэмжээ авах, шийдвэр гаргах үйл ажиллагаанд эрсдэлийн мэдээллийг хэрхэн ашиглах талаар туршлага солилцож байна гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

scroll to top