ДХИС-ийн Онцгой байдлын сургуулийн 7062 дугаар дамжаанд Онцгой байдал-Гамшиг судлал хөтөлбөрөөр суралцаж байгаа магистрантуудын судалгааны ажлын үр дүнтэй танилцаж, үүрэг, чиглэл өгч заавар зөвлөмжөөр хангах зорилгоор тэнхимийн хэлэлцүүлгийг зохион байгууллаа.
Тэнхимийн хэлэлцүүлгийг Онцгой байдлын сургуулийн захирал, доктор, дэд профессор, дэд хурандаа Н.Батсайхан, Гал түймэртэй тэмцэх албаны тэнхимийн эрхлэгч, доктор, дэд хурандаа Б.Энхтүвшин, Гамшгаас хамгаалах албаны тэнхимийн эрхлэгч, доктор, дэд хурандаа Ц.Ганчимэг, Эдийн засаг-нөөц, ар талын тэнхимийн эрхлэгч, доктор, ахмад Б.Одгэрэл нар болон тус сургуулийн багшлах бүрэлдэхүүн батлагдсан хөтөлбөр төлөвлөгөөний дагуу хийсэн юм.
Нийт 17 магистрант судалгааны ажлынхаа үр дүнг танилцуулж, хэлэлцүүллээ гэж ДХИС-ийн Онцгой байдлын сургуулиас мэдээллээ.