Аюулт үзэгдэл ослын нөхцөл байдлын мэдээ

1. Цаг агаар:

Өнгөрсөн хоногт: Архангай, Говь-Алтай, Завхан, Ховд аймгуудын нутгаар хур тунадас орсон. Бусад нутгаар цаг агаар тогтуун байлаа.

  Өнөөдөр:  Нийт нутгаар солигдмол үүлтэй. Төвийн аймгуудын нутгийн зарим газар, зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр нойтон цас орж цасан шуурга шуурна. Салхи ихэнх нутгаар баруун өмнөөс баруун хойш эргэж 5-10 м/с, зарим газраар 15-17 м/с хүрч ширүүснэ. Ихэнх нутгаар сэрүүсэж Монгол-Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Завхан, Идэр, Тэс, Эг, Үүр голын хөндийгөөр 2 градус хүйтнээс 3 градус дулаан, говийн бүс нутгийн өмнөд хэсэг, Дарьгангын тал нутгаар 15-20 градус, Их нууруудын хотгор болон Дорнодын тал нутгаар 9-14 градус, бусад нутгаар 4-9 градус дулаан байна.

Улаанбаатар хотод:  Үүлэрхэг, цас орж, зөөлөн цасан шуурга шуурна, салхи баруун өмнөөс баруун хойш эргэж 5-10 м/с, зарим үед 13-15 м/с хүрч ширүүснэ, сэрүүсэж 5-7 градус дулаан байна.

Төлөв байдал: 21-нд төв болон зүүн аймгуудын нутгийн зарим газраар хур тунадас орно. Бусад хугацаанд хур тунадас орохгүй. Салхи 21-нд говь, тал, хээрийн нутгаар, 23, 24-нд баруун аймгуудын нутгийн зарим газраар 14-16 м/с хүрч ширүүснэ. 21-нд нутгийн зүүн хэсгээр бага зэрэг хүйтэрч Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс, Эг, Үүр, Туул, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 12-17 градус хүйтэн, өдөртөө 0-5 градус дулаан, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 3 градус хүйтнээс 2 градус дулаан, өдөртөө 11-16 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 5-10 градус хүйтэн, өдөртөө 4-9 градус дулаан байна. 22-ноос ихэнх нутгаар дулаарна.

2.Гал түймэр:

– ААН, байгууллагын өмчид гарсан: Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 32 дугаар хорооны Эмээлтийн “Задгай” махны агуулах шатаж байна гэсэн дуудлагыг 10.19-ний өдрийн 13:05 цагт хүлээн авсан.Баянгол дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 18 дугаар ангийн алба хаагчид, Сонгинохайрхан дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 26 дугаар анги, Хан-Уул дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 30 дугаар ангийн алба хаагчид тус тус хүрэлцэн очиход махны үйлдвэрийн 30х100 метрийн хэмжээтэй сендвичин барилга шатаж байсныг унтраасан.

– Хувийн өмчид гарсан: Нийслэлийн Баянзүрх дүүргийн 3 дугаар хорооны “Задгай” гал тогооны тоног төхөөрөмж шатаж байна гэсэн дуудлагыг 10.19-ний өдрийн 08:22 цагт хүлээн авсан.Чингэлтэй дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 10 дугаар ангийн алба хаагчид очиход агуулахад хөлдөөгч болон гал тогооны өрөөнд тоног төхөөрөмж тус тус шатаж байсныг 2 минут ажиллаж унтраасан.   

Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 30 дугаар хорооны “Хилчин”-ны 7 дугаар гудамжны “Задгай” хог шатаж байна гэсэн дуудлагыг 10.19-ний өдрийн 08:45 цагт хүлээн авсан.  Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 26 дугаар ангийн алба хаагчид очиж ажиллаж унтраасан.

Дорноговь аймгийн Замын-Үүд сумын 3 дугаар багийн “Соёмбо”-ын 16 дугаар гудамжинд гэр шатаж байна гэсэн дуудлагыг 10.19-ний өдрийн 12:49 цагт хүлээн авсан.Тус аймгийн Онцгой байдлын газрын Замын-Үүд сум дахь Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 17 дугаар ангийн алба хаагчдыг очиход иргэн Э-ийн 4 ханатай гэр шатаж байсныг 13 минут ажиллаж унтраасан. 

Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын Арвай багийн “Задгай” /Нисэх онгоцны буудлын хашаанд/шар өвс шатаж байна гэсэн дуудлагыг 10.19-ний өдрийн 12:59 цагт хүлээн авсан.Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 12 дугаар ангийн алба хаагчид очиж ажиллаж унтраасан. 

Нийслэлийн Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хорооны “Жигжид” зуслангийн “Задгай” шар өвс шатаж байна гэсэн дуудлагыг 10.19-ний өдрийн 13:15 цагт хүлээн авсан.Сүхбаатар дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 74 дүгээр ангийн алба хаагчдыг очиход иргэн Т-ийн 2х3 метрийн хэмжээтэй 2 амбаар, 0.5 га талбайд шар өвс шатаж байсныг 20 минут ажиллаж унтраасан. 

Нийслэлийн Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хорооны “Дээд салхит”-ын 7 дугаар гудамжинд байшин шатаж байна гэсэн дуудлагыг 10.19-ний өдрийн 14:08 цагт хүлээн авсан. Сүхбаатар дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 34 дүгээр ангийн алба хаагчид очиход иргэн Г-ын 4х6 метрийн хэмжээтэй байшин, хашаа шатаж байсныг 15 минут ажиллаж унтраасан.

Нийслэлийн Сүхбаатар дүүргийн 20 дугаар хорооны “Хадат”-ын 2 дугаар гудамжинд хашаа, шар өвс шатаж байна гэсэн дуудлагыг 10.19-ний өдрийн 15:46 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 34 дүгээр ангийн алба хаагчдыг очиход иргэн Ц-ын хашаа, 0.2 га талбайд шар өвс тус тус шатаж байсныг 15 минут ажиллаж унтраасан. 

Нийслэлийн Баянгол дүүргийн 9 дүгээр хорооны “Задгай” /33 дугаар байрны гадна/Хогийн цэгт хог шатаж байна гэсэн дуудлагыг 10.19-ний өдрийн 23:43 цагт хүлээн авсан. Чингэлтэй дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 10 дугаар ангийн алба хаагчид очиж 5 минут ажиллаж унтраасан.    

Ховд аймгийн Үенч сумын Хөх-Үзүүр багийн “Дээд лагер” гэдэг газар /аймгийн төвөөс баруун зүгт 350 км-т, сумын төвд/Хураалттай өвс шатаж байна гэсэн дуудлагыг 10.20-ны өдрийн 00:45 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Булган сум дахь Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 38 дугаар ангийн алба хаагчид очиход иргэн А-ын өвс шатаж байсныг 4 цаг ажиллаж унтраасан.

Төв аймгийн Эрдэнэ сумын Тамган багийн “Задгай” /сумын төвд/Цайны газар шатаж байна гэсэн дуудлагыг 10.20-ны өдрийн 03:40 цагт хүлээн авсан. Налайх дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 28 дугаар ангийн алба хаагчдыг очиход иргэн Б-ын 6х15 метрийн хэмжээтэй цайны газрын барилга шатаж байсныг 30 минут ажиллаж унтраасан.

3. Ой, хээрийн түймэр:

– Хээрийн түймэр: Дорнод аймгийн Чойбалсан сумын Хөх нуур багийн “Хавирга” гэдэг газар /аймгийн төвөөс зүүн хойд зүгт 105 км-т, сумын төвөөс зүүн зүгт 55 км-т/хээрийн түймэр гарсан тухай дуудлагыг 10.19-ний өдрийн 14:32 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын алба хаагчид, Чойбалсан сумын Засаг даргын Тамгын газар, Гурванзагал сумын Засаг даргын Тамгын газрын ажилтнууд ажиллаж унтраасан.

Сүхбаатар аймгийн Мөнххаан сумын Баянцагаан багийн “Баяндүүрэн” гэдэг газар /аймгийн төвөөс баруун зүгт 70 км-т, сумын төвөөс зүүн хойд зүгт 40 км-т/хээрийн түймэр гарсан тухай дуудлагыг 10.19-ний өдрийн 21:30 цагт авсан. Тус сумын Засаг даргын Тамгын газрын ажилтнууд ажиллаж унтраасан.   

4. Хүний үйл ажиллагаатай холбоотой осол:

– Автозамын тээврийн осол: Нийслэлийн Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хорооны “Жигжид”-ийн зуслангийн “Задгай”2 автомашин мөргөлдөж хүн хавчуулагдсан байна гэсэн дуудлагыг 10.19-ний өдрийн 21:17 цагт хүлээн авсан. Нийслэлийн Аврах ангийн алба хаагчдыг очиход Сонгинохайрхан дүүргийн иргэн Б-ийн “Приус-20” загварын суудлын автомашинтай, Баянзүрх дүүргийн иргэн Ш-ын  “Королла спасио” загварын автомашин мөргөлдөж жолооч Ш /31 настай, эмэгтэй/ автомашины төмөр эд ангид хавчуулагдан нас барсан тул цогцсыг гаргаж Цагдаагийн байгууллагад шилжүүлэн өгсөн.     

Усны осол: Сэлэнгэ аймгийн Шаамар сумын Охиндий багийн “Орхон голын гүүр” гэдэг газар /аймгийн төвөөс баруун урд зүгт 20 км, сумын төвөөс баруун хойд зүгт 4 км/-т Орхон голын гүүрэн дээрээс “Приус-20” загварын суудлын автомашин гүүрний хашлага даван унаж, живсэн гэсэн дуудлагыг 10.11-ний өдрийн 08:13 цагт аймгийн Цагдаагийн газраас хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах анги, Дархан-Уул аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах бүлэг, сумын Цагдаагийн хэсгийн алба хаагчид, ар гэрийнхэн 10.19-ний өдрийн 08:00 цагаас 19:40 цаг хүртэл иргэн Ш /31 настай, эрэгтэй/-ийг эрэн хайх ажиллагааг анх осолдсон газраас хойд зүгт “Орхон сэлэнгийн бэлчир” гэдэг газар хүртэл 45 км-т 1 удаа, “Нарсан сүүл” гэдэг газар хүртэл 18 км-т 4 удаа, нийт 117 км-т завиар урсч, Шаамарын тохой, Манжийн тохой гэдэг газарт 5 метрийн гүнд 4 удаа шумбалт хийж эрэн хайх ажиллагааг зохион байгуулсан боловч үр дүнд хүрээгүй тул 19:30 цагт түр зогсоосон. 10.20-ны өдрийн 08:00 цагт дахин эхлүүлсэн. 

Өндрөөс унах:Орхон аймгийн Баян-Өндөр сумын Баянцагаан багийн “Мод үржүүлэг”-ийн хажууд цахилгаан дамжуулах агаарын шугамын төмөр тулгуур баганаад (Согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэсэн) хүн авчирч байна гэсэн дуудлагыг 10.19-ний өдрийн 15:02 цагт хүлээн авсан.Тус аймгийн Онцгой байдлын алба хаагчид очиж тус сумын харьяат иргэн Х /32 настай, эмэгтэй/-г эсэн мэнд буулгасан.

ОНЦГОЙ БАЙДЛЫН ЕРӨНХИЙ ГАЗАР

scroll to top