Гамшгийн эрсдэлийн удирдлага, үнэлгээ хариуцсан мэргэжилтнүүд сургалтад хамрагдаж байна

viber_image_2022-10-19_16-15-20-865.jpg

Онцгой байдлын ерөнхий газраас гамшгийн эрсдэлийн удирдлага, үнэлгээ, дотоод ажил хариуцсан мэргэжилтнүүдийн сургалтыг энэ сарын 19-21-ний өдрүүдэд зохион байгуулж байна.

Төв, орон нутгийн Онцгой байдлын газар, хэлтсийн мэргэжилнүүд хамрагдаж байгаа тус сургалтаар ерөнхий болон нарийвчилсан үнэлгээний арга зүй, эрсдэлийг үнэлэх арга аргачлал, гамшгийн эрсдэлийн үнэлгээний эрх зүйн баримт бичиг талаарх мэдлэг ойлголтыг нэмэгдүүлж, газар зүйн мэдээллийн системийг ашиглан зураглал боловсруулах аргачлалд суралцаж байгаа юм.

Сургалтыг Азийн хөгжлийн банкны дэмжлэгтэйгээр хэрэгжүүлж байгаа “Гамшгийн эрсдэлийн үнэлгээ, төлөвлөлт болон эрсдэл шилжүүлэх чадавхыг бэхжүүлэх” төслийн хүрээнд зохион байгуулж байна.

Алба хаагчид төслийн хүрээнд хийгдсэн гамшгийн эрсдэлийн зураглалыг цаашид хөгжүүлэхэд дэмжлэг үзүүлэн хамтран ажиллах юм гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

scroll to top