Сургуулийн хүрээнд дууриалган үзүүлэх дадлага хийлээ

311309386_1971762556351297_3664703983685914698_n-770q2cvcyfk4fpjtoeprr9w51jrpay67216u5xjk30g.jpg

Нийслэлийн Онцгой байдлын газраас Налайх дүүрэгт зохион байгуулж байгаа Гамшгаас хамгаалах команд сургууль дуурайлган үзүүлэх болон удирдах бүрэлдэхүүний сорил дадлагаар хоёрдахь өдрөө үргэлжилж байна.

Сургуулийн эхний өдөр дүүргийн Онцгой комисс, гамшгаас хамгаалах албад, мэргэжлийн ангиудын удирдах бүрэлдэхүүн сургуулийн цагийн байдлын дагуу ажиллан, болзошгүй гамшгийн үед харилцан уялдааг хангах, хариу арга хэмжээг хэрэгжүүлэх туршлага хуримтлууллаа.

Дадлага сургуулийг зохион байгуулснаар дүүргийн нутаг дэвсгэрт гамшиг, осол тохиолдсон үед гамшгаас хамгаалах хариу арга хэмжээг төлөвлөж, хэрэгжүүлэх, гамшгаас хамгаалах албад, мэргэжлийн ангиуд бэлтгэл, бэлэн байдлыг хангах ач холбогдолтой юм гэж нийслэлийн Онцгой байдлын газраас мэдээллээ.

scroll to top