Бээжинд коронавирусийн 18 шинэ тохиолдол бүртгэгдэж, хэсэгчилсэн хөл хорио тогтоожээ

769da9333c8da4ceade7f653414c8074.jpg
БНХАУ-ын нийслэл Бээжин хотод Хятадын Коммунист намын 20 дугаар их хурал болж байгаа. 21 сая гаруй хүн амтай тус хотод өнгөрсөн өдөр коронавирусийн 18 шинэ тохиолдол илэрч, сүүлийн 10 хоногийн байдлаар нийт бүртгэгдсэн коронавирусийн тохиолдлын тоо 197 болжээ. Улмаар ХКН-ын их хуралтай холбоотойгоор цар тахлаас урьдчилан сэргийлэх журмаа чангатгаж, Бээжин хотод хэсэгчилсэн хөл хорио тогтоосон байна.

  Дэлхийн бусад оронтой харьцуулахад БНХАУ-д илрэх коронавирусийн шинэ тохиолдлын тоо бага байгаа хэдий ч, Бээжинд болж байгаа ХКН-ын их хуралтай холбоотойгоор дэглэмээ чангатгасан гэж үзэж байгаа аж. Мөн таван жилд нэг удаа болдог ХКН-ын 20 дугаар их хурлаар Ши Жиньпин гурав дахь удаагаа намын Ерөнхий нарийн бичгийн даргаар сонгогдох төлөвтэй байгаа талаар олон улсын хэвлэлүүд мэдээлж байна.

Эх сурвалж: The Guardian

scroll to top