Гал түймрийн аюулаас урьдчилан сэргийлэх зөвлөмж

21-6phdyf09753fmldnegnhxjhkwgy1vetf4xifb1vkjls.jpg

Он гарсаар 2586 удаагийн ахуйн гал түймрийн дуудлага бүртгэгдэж, 29 хүн амь насаа алдаж, 20 иргэн түлэгдсэн байна.

Хүйтний улирал эхэлж байгаатай холбогдуулан ахуйн гал түймрийн гаралт ихсэх хандлагатай байгаа тул иргэн бүр гал түймрийн аюулаас урьдчилан сэргийлэхийг зөвлөж байна.

-Халуун үнс нурмыг ил задгай асгахгүй байх, үнс нурмыг таглаа бүхий зориулалтын саванд хийж занших,

– Гэр орондоо зул, хүж, лаа, дэн асаахдаа галын аюулгүй байдлыг хангаж, хяналтгүй орхихгүй байх,

-Шингэрүүлсэн шатдаг хийгээр ажилладаг тулга, зуухыг ашиглахдаа аюулгүй ажиллагааны дүрэм журмыг баримтлах,

-Эвдрэл гэмтэлтэй зориулалтын бус цахилгаан хэрэгслийг ашиглахгүй байх,

-Гарааш ил зогсоолд автомашинаа байрлуулахдаа галын аюулгүйн зай хэмжээг баримтлах,

-Бага насны хүүхэд, өндөр настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг харгалзах хүнгүйгээр гэрт нь цоожилж орхихгүй байх,

-Цахилгаан халаагуур, халаагчийг гэр, байшин, аж ахуйн нэгж байгууллагадаа суурилуулахаар сонгосон бол цахилгаан ашиглалтын дүрэм журмыг мөрдөх, аюулгүй ажиллагааны заавар, зааварчилгаа авах, мэргэжлийн цахилгаанчаар холбуулж, холбогдох байгууллагуудаас өгч байгаа заавар, зөвлөмжийг дагаж мөрдөхийг Онцгой байдлын байгууллагаас анхааруулж байна.

scroll to top