Саран дээрх галт уулын дэлбэрэлт нэг тэрбум жилээр удаан үргэлжилжээ

a17_m_2444.jpg

БНХАУ-ын Шинжлэх ухааны академийн Геологи, геофизикийн хүрээлэнгийн судлаачид сарны гадаргуу дээр галт уулын дэлбэрэлт өмнө нь таамаглаж байснаас нэг тэрбум жилээр удаан үргэлжилж байсныг тогтоожээ.

“China Daily” хэвлэлийн мэдээллээр, эрдэмтэд “Chang’e 5” сансрын хөлгийн дэлхийд авчирсан сарны хөрсний дээжийг шинжилсний үндсэн дээр ийм дүгнэлтэд хүрчээ. Тэд саран дээрх галт уулын идэвхжил гурван тэрбум жилийн өмнө бус хоёр тэрбум жилийн өмнө явж байсныг мөн тогтоосон байна. Хятадын хөлгийн авчирсан сарны хөрсний дээжид кальцийн исэл болон титаны давхар ислийн агууламж АНУ-ын “Аполло” хөлгийн авчирсан сарны дээж дэх агууламжаас харьцангуй өндөр гарчээ.

“Chang’e 5” сансрын хөлгийг 2020 оны арваннэгдүгээр сарын 24-нд сар руу хөөргөсөн билээ. Тус хөлөг 23 хоногийн дараа дэлхийд хоёр кг орчим сарны хөрсний дээж авчирсан юм. Сарны хөрсийг судалснаар Хятадын эрдэмтэд саран дээр судалгааны төв барих төсөлд шаардлагатай үнэтэй мэдээлэл авч байна.

scroll to top