Сагсан бөмбөгийн аваргууд тодорлоо

viber_image_2022-10-25_10-32-14-571.jpg

ДХИС-ийн Онцгой байдлын сургуулийн 632 дугаар дамжаанаас сургуулийн сагсан бөмбөгийн аварга шалгаруулах тэмцээнийг зохион байгууллаа.

Тэмцээнд багш, алба хаагчид болон бакалавр, эчнээ дамжааны нийт 12 багийн 90 гаруй тамирчин оролцон,  хурд хүч, авьяас чадвар, авхаалж самбаагаа сорин өрсөлдөж, аваргуудаа шалгаруулсан юм.

Тэргүүн байрт Онцгой байдлын сургуулийн 641 дүгээр дамжааны хамт олон  шалгарч, шилжин явах цомын эзэд болсон бол дэд байрыг 632 дугаар дамжаа, гутгаар байрыг 631 дүгээр дамжааны хамт олон эзэллээ.

 “Шилдэг тоглогч”-оор 641 дүгээр дамжааны сонсогч Г.Заанхүү шалгарч, цом, мөнгөн шагналын эзэн боллоо гэж ДХИС-ийн Онцгой байдлын сургуулиас мэдээллээ.

scroll to top