“Weber Rescue Systems” гар утасны апплейкшныг алба хаагч бүр ашиглах боломжтой

03QBRh34-1.jpeg

Герман Улсын “Weber Rescue Systems” компаниас тус улсын Гал түймэртэй тэмцэх байгууллагатай хамтран Падерборн хотноо зохион байгуулсан “Аврагчдын өдрүүд” олон улсын сургалт, дадлагад Онцгой байдлын байгууллагын алба хаагчид оролцоод ирлээ.

Сургалт, дадлагад “Weber Rescue Systems” компанийн үйлдвэрлэж, нийлүүлсэн багаж хэрэгслийг ашигладаг 20 улсын 800 мэргэжлийн гал сөнөөгч, аврагч, зочид болон сайн дурынхан оролцож, осол, аюулын үед хэрхэн багаж, хэрэгслийг ашиглах дадлагыг практик туршиж хийснээрээ онцлог байлаа.

Мөн оролцогчид 8 бүлэгт хуваагдан 10 цэгт осолд орсон суудлын болон том оврын автомашины бүтцэд задаргаа хийх, нэрвэгдсэн хүнийг аюулгүй гаргах, аврагчдын аюулгүй байдлыг хангах чиглэлээр зохиомлоор гэмтэл үүсгэж, тус компанийн үйлдвэрлэсэн багаж хэрэгслийг ашиглан аврах ажиллагааг явуулсан юм.

Сургалт, дадлагуудыг “Weber Rescue Systems” гар утсанд зориулан хөгжүүлсэн апплейкшнд байрлуулсан нь алба хаагч бүр ашиглах боломжтой юм. Та өөрийн барьж байгаа гар утаснаасаа хамааран Playstore болон Appstore-оос татаж суулгаж ашиглаарай гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

scroll to top