Гал түймэр унтраах, аврах ангийн захирагч нарын сургалтыг зохион байгуулж байна

159A5837-7735o4g2jltrljj2ee3cf6l3869axfwk5q42lmf88cg.jpg

НОБГ-аас алба хаагчдын мэргэжлийн ур чадвар, бэлтгэл, бэлэн байдлыг дээшлүүлэх зорилгоор дүүргийн Онцгой байдлын хэлтсүүдийн Гал түймэр унтраах, аврах ангийн захирагч нарын сургалтыг зохион байгуулж байна.

Алба хаагчдад ДХИС-ийн Удирдлагын академийн Онцгой байдлын удирдлага стратегийн багийн дэд профессор, хошууч Э.Ууганбаяр “Гамшгаас хамгаалах төрийн бодлого”, Онцгой байдлын сургуулийн Гал түймэртэй тэмцэх тэнхмийн эрхлэгч, доктор /Ph.D/, дэд хурандаа Б.Энхтүвшин “Гал түймэр унтраах удирдлага” гэсэн сэдвүүдээр мэдээлэл өгч байгаа юм.

Хоёр өдөр үргэлжлэх тус сургалтын хүрээнд Баянхошуу дахь сургалт, дадлагын талбайд норматив шүүлэг, дадлага явагдана гэж  нийслэлийн Онцгой байдлын газраас мэдээллээ.

scroll to top